Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Сандуй, А.Ганбаатар нар давж заалдах шүүх хуралд цахимаар оролцоно

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс НИТХ-ын дарга асан Ц.Сандуй болон МАН-ын гишүүн байсан А.Ганбаатар нарт тус бүр дөрвөн жилийн хорих ял оноосон.

Тэдний давж заалдах шатны шүүх хурал маргааш Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд товлогджээ.

Яллагдагч нар шүүх хуралд цахимаар оролцох юм байна.

 

Анхан шатны шүүхийн албан ёсны шийдвэрт, Ц.Сандуй болон МАН-ын гишүүн байсан А.Ганбаатар нарыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ялласан болохыг дурджээ.

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ЗААЛТ:

14.9 дүгээр зүйл.Сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулах

1.Сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх зорилгоор энэ хуулийн 14.5, 14.6, 14.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэхэд бэлтгэсэн, зохион байгуулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.