Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бат-Эрдэнэ: УИХ-д эмэгтэйчүүдийн төлөөлөл 60, 70% байхад буруудах зүйлгүй

Б.Ану
2019 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Шинээр өргөн баригдсан хуулийн төсөлд улстөрийн намуудын сонгуульд нэр дэвшигчдэд аль нэг хүйсийн доод квотыг 20 хувь байхаар тусгаад буй. Энэ нь өмнөх хуульд ч байсан, өөрчлөгдөөгүй хувь юм. Гэхдээ 2016 онд аль нэг хүйсийн төлөөлөл УИХ-д нэр дэвших квот 30% байсныг 20% болгон бууруулсан юм.

Тэгвэл одоогийн өргөн баригдсан өөрчлөгдөөгүй 20 хувийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж олон хүн үзэж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хуралдааны үеэр "Эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх асуудлаар иргэд, сонгогчдоос маш их хүсэлт ирж байна. Утсанд багтахгүй их мессеж ирж байна. Үнэхээр чадварлаг эмэгтэйчүүд байвал УИХ-ын 60, 70% нь эмэгтэйчүүд байхад буруудах зүйлгүй" гэлээ.

Мөн өнөөдөр төрийн ордонд хуралдсан "Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь" хэлэлцүүлгийн зочид УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааныг үзэж сонирхож байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Д.Оюунхорол сүүлийн үед парламентад эмэгтэй гишүүд нэмэгдсэнээр сургууль, цэцэрлэгийн хүртээмж, хүүхэд хамгаалах төсөв гэхэд 10 дахин нэмэгдсэн зэрэг олон давуу талууд гарч буй. Эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Монгол Улс олон улсын жишиг үзүүлэлтээс доогуур байна гэлээ.

Чуулган шууд үзэх:

https://www.facebook.com/iKonNews/videos/838857253239635/