Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Монголд зургийг нь авсан “Crash Landing on You” кино үзэгчдийн хүртээл болж эхэлжээ

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг

БНСУ-ын алдарт жүжигчин Сон И-Жин, Хён Бин нарын тоглосон Өмнөд Солонгосын TVN-ийн “Crash Landing on You” буюу “Хайрын ослын буулт” олон ангит киноны зураг авалт Монголд хийгдсэн талаар өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тус киноны нэгдүгээр ангийг арванхоёрдугаар сарын 14-ний өдөр үзэгчдийн хүртээл болгожээ.

Энэхүү кинонд Өмнөд Солонгосын баян чинээлэг өв залгамжлагч бизнесмен эмэгтэй Ён Се Ри (Сон Юү Жин)-ийн амьдралын тухай өгүүлэх бөгөөд тэрээр хойд солонгост шүхрээр аялах үедээ яаралтай газардахаар болдог.

Ингэхдээ хилийн тагнуулчдын эсрэг тусгай үүрэг гүйцэтгэдэг Умард Солонгосын офицер Ри Жунг Хюк (Хён Бин)-тай уулзах зэрэг Умард болон Өмнөд Солонгосын элитүүдийн хооронд тохиох гайхалтай хайрын түүхийг өгүүлэх аж. 

Киноны зураг авалтыг Өмнөд Солонгос, Швейцар улс болон Монголд хийсэн бөгөөд Өмнөд Солонгост гарсан даруйдаа Netflix сайтад орж байгаа юм байна.

 

Эх сурвалж: kpophit