Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хүнийг 20 дахин хүчтэй болгох “өмсдөг робот”-ыг бүтээжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Sarcos Robotics компани Guardian XO нэртэй өмсдөг робот бүтээсэн нь хүний бяр чадлыг огцом нэмэгдүүлэх зорилготой юм байна.

Сүүлийн 20 орчим жилийн турш хөгжүүлж байгаа энэ технологийг арми, барилга зэрэг хүний биеэс хүч шаарддаг салбаруудад ашиглахаар төлөвлөжээ.

Ирэх оны нэгдүгээр сард туршилтын загваруудаа АНУ-ын арми болон зарим бизнес хэрэглэгчдэд хүлээлгэж өгөхөөр болсон байна. Харин нийт зах зээлд зориулж гаргах хугацааг 2020 оны сүүлээр гэж тооцоолжээ.

Guardian XO роботыг найм хүртэл цаг ашиглах боломжтой бөгөөд батарей нь дуусвал сольдог байхаар зохион бүтээсэн байна.

Хүний хөдөлгөөнд ямар ч саад учруулахгүй уг өмсдөг роботын тусламжтай бараг 100 хүртэл килограм ачааг хялбар өргөх боломжтой. Өөрөөр хэлбэл 100 кг хүнд ачааг өргөхөд 5 кг зүйлтэй харьцаж байгаа мэт хөнгөхөн байх гэнэ.

Эх сурвалж: CNET