Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Рэппер Jay-Z өөрийн 50 насны төрсөн өдөр нэг бүр нь $5,000-ын үнэтэй 50 лонх коньяк задалжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын рэп хөгжмийн од Jay-Z өнгөрсөн Лхагва гарагт 50 нас хүрсэн байна. Тэрээр төрсөн өдрийн үдэшлэг дээрээ өөрийн хувь эзэмшдэг D'ussé Cognac брэндийн дээд ангиллын тусгай коньякыг задалж, зочдоо гайхшруулжээ.

Уг брэндийг тэр дэлхийн хамгийн том хувийн архины компани болох Bacardi-тай хувааж эзэмшдэг юм.

Рэп одын задалсан коньяк нь “D'ussé 1969 Anniversaire Edition” хэмээх нэг бүр нь $5,000-ын үнэтэй эд ажээ. Өөрөөр хэлбэл насаар Jay-Z-тэй чацуу бүтээгдэхүүн юм байна.

Түүнийг Францын нэр хүндтэй Château de Cognac зоориноос захиалж ирүүлжээ.

50 жилийн хугацаанд шингэн нь ууршиж багассаар байгаа тул одоо 150-200 лонхонд савлах хэмжээний коньяк үлдээд байгаа гэнэ. Эдгээрийг 2019-2020 оны шинэ жил, зул сарын баяраар Лос Анжелес, Нью Йорк, Лондон, Парис зэрэг томоохон хотуудад зарахаар болсон байна. Харин Jay-Z өөрийн төрсөн өдөрт зориулж эхний 50 лонхыг захиалж авчруулсан нь энэ ажээ.

 

Эх сурвалж: Business Insider