Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Путиний онгоцыг манан дунд амжилттай газардуулсан нисгэгчдэд Кремлийн тогооч бялуу бэлэглэжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгчийн нисэх онгоцыг саяхан манан дунд амжилттай газардуулсан нисгэгчдэд зориулж Кремлийн тогооч интоортой бялуу хийснийг албаныхан бэлэглэжээ.

“Хүний амь аварсан, ажилдаа эзэн болсон, эсвэл зүгээр л сайн хүмүүст бид Кремлийн тогоочийн тусгайлан бэлдсэн интоортой бялууг талархсан сэтгэлийн илэрхийлэл болгон бэлэглэдэг уламжлалтай билээ” гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн албаны мэдэгдэлд бичсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Владимир Путин “Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллага”-ын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Киргизийн нийслэл Бишкек хотод айлчилсан юм.

Энэ үед нисэх буудлын үзэгдэх орчин муу, өтгөн манантай байсан ч нисгэгчид мэргэжлийн өндөр ур чадвар гарган онгоцоо газардуулж чаджээ.

Энэхүү арга хэмжээнд оролцохоор ирсэн ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн нисэх онгоц газардаж чадалгүй чиглэлээ өөрчлөн Казахстаны Алматы хот руу ниссэн юм. Бишкек, Алматы хотуудын хооронд 200 гаруй километр зайтай бөгөөд Шойгу автомашинаар чуулганд амжиж ирсэн байна.

 

Эх сурвалж: ТАСС