Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Эргүүлийн машинуудад засвар хийжээ

ikon.mn
2019 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Баянзүрх дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн удирдлага, алба хаагч нар эргүүлийн автомашинуудад засвар хийхэд шаардлагатай 9.9 сая төгрөгийн зардлыг Цагдаагийн ерөнхий газрын Автобааз, дүүрэг, орон нутгийн удирдлагуудаар шийдвэрлүүлжээ.

Дээрх ажлын хүрээнд “Киа рео” маркийн 2, “Hyundai accent”  маркийн 2, нийт 4 автомашинд өнгө будаг, тусгай тоноглолыг шинэчилж, урсгал засвар үйлчилгээг иж бүрэн хийж, автомашины техникийн бэлэн байдлыг хангуулсан байна.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын Автобааз болон Нийслэлийн цагдаагийн удирдах газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй өвлийн дугуйны гүйлт норм нь дууссан болон өвлийн улирлын дугуйгүй 117 автомашинд 468 дугуйг худалдан авах зардлыг Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас шийдвэрлэн өгсний дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулжээ.

 


Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар