Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Гараагаа тааруухан эхэлсэн ч Теслагийн шинэ пикап 150,000 захиалга хүлээж авчээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Пүрэв гарагийн орой Тесла компани цоо шинэ загвартай пикап төрлийн Cybertruck автомашинаа Лос Анжелес хотод танилцуулсан билээ.

Танилцуулгын үеэр автомашины чанарыг харуулах үзүүлбэр амжилтгүй болж, шил нь хагарч байв. Бас уламжлалт бус хийц загварыг нь олон мэргэжилтэн шүүмжилж байснаас танилцуулгын дараа Тесла компанийн хувьцааны үнэ 6.1 хувиар унажээ.

Гэсэн хэдий ч Cybertruck нийтдээ 150,000 шахуу захиалга хүлээж авсныг Бямба гарагт Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск твиттер хуудсандаа мэдээлсэн байна.

“Одоогоор нийт 146k Cybertruck-ийн захиалга аваад байгаагаас 42 хувь нь хос, 41 хувь нь гурвалсан, 17 хувь нэг нэг хөдөлгүүртэй хувилбар сонгожээ” гэж тэр мэдэгджээ.

Ямар ч сурталчилгаа явуулаагүй байхад ийм өндөр захиалга авсныг Маск онцолсон байна.

Cybertruck автомашин 2021 оны сүүлээр Теслагийн үйлдвэрт угсрагдаж эхлэх төлөвлөгөөтэй байгаа юм.

 

Эх сурвалж: BBC