Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Хариуцлагатай бичил уурхай” форум болно

А.Намуун, iKon.mn
2019 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭХЭМҮТ-ийн сургалтын танхимд 

09:00 цагт "Томуу томуу төст өвчны үеийн оношилгоо эмчилгээний менежмент, сүүлийн үеийн чиг хандлага" сургалт болно. 

“Чингис” зочид буудлын их танхимд 

09:00 цагт "Умайн хүзүүны өмөнгийн оношилгоо эмчилгээний удирдамжийг шинэчлэх нь" сургалт, хэлэлцүүлэг болно.

НҮБ-ын байранд 

09:00 цагт “Баримтат өвийн хадгалалт, хамгаалалт, түүний хүртээмж” сургалт болно.

“Шангри-Ла” зочид буудалд

09:30 цагт  Швейцарын хөгжлийн агентлаг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хамтран “Хариуцлагатай бичил уурхай” форум зохион байгуулна.

Төв номын санд

10:00 цагт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол ардын Жангар баатарлаг тууль”-г номын сангуудад бэлэглэх арга хэмжээнд оролцоно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт Монголын байгаль орчны иргэний зѳвлѳлийн тэргүүн Б.Эрдэнэ “Монгол Улс аюултай хог хаягдлыг булшилдаг газар болох ёсгүй” сэдвээр мэдээлнэ.

11: 30 цагт Хүннү бичээс тайлагч “Сэргэлэн Интернэйшнл Экспедишн” ТББ -аас Гол тигэний бага бичээс хэмээн алдаршсан Хөшөө Цайдамын энгэр дэх хөшөөний бичээсийг ШУА, Хэл зохиолын хүрээлэн, Монгол Алтай судлалын холбоо буруу тайлсан талаар  мэдээлнэ.

ЭМЯ-нд

11:00 цагт ДЭМБ, НЭМҮТ-өөс “Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх Дэлхийн 7 хоног”-ийн талаар мэдээлнэ.

Монголын уран зургийн галерейд

12:00 цагт Соёлын гавъяат зүтгэлтэн, “Гамма” агентлагийн захирал С.Цацралтын “Атар60” үзэсгэлэнгийн нээлт болно.

“Сити” таурт

14:00 цагт “Эерэг өөрчлөлт-залуучуудын оролцоо” уралдааны шилдэг бүтээл шалгаруулах ёслол болно.