Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Байгалийн хөргөх бодист суурилсан тоног төхөөрөмжийн суурилуулалт, засвар үйлчилгээ сэдэвт сургалтанд урьж байна

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 11 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг
00:00 00:00
Байгалийн хөргөх бодист суурилсан тоног төхөөрөмжийн суурилуулалт, засвар үйлчилгээ сэдэвт сургалтанд урьж байна
Sara, ikon.mn - text to speech

БОАЖЯ-ны Озоны үндэсний алба, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөртэй хамтран худалдаа, үйлдвэрлэлийн зориулалттай хөргөлтийн тоног төхөөрөмжийн суурилуулалт, засвар үйлчилгээний техникчдэд мэргэжлийн ур чадвар олгож, аюулгүй засвар үйлчилгээ хийх чадавхыг эзэмшүүлэх зорилготойгоор “БАЙГАЛИЙН ХӨРГӨХ БОДИС (НҮҮРСХҮЧЛИЙН ХИЙ/CO2)-Т СУУРИЛСАН ХУДАЛДАА, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨРГӨЛТИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН СУУРИЛУУЛАЛТ, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ” сэдэвт сургалтыг энэ оны 11 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Иймд сургалтад хамрагдах хүсэлтэй хөргөлтийн засвар, техникчдийн нэрсийг 11 дүгээр сарын 22-ны дотор манай албанд албан бичиг/өргөдөл болон доорх материалуудын хамт mongolia@ozone.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

1. Хөргөлтийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн оролцогчийн мэргэжлийн диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар

2. Оролцогчийн товч CV

Хүний тоо хязгаартай тул албан бичиг/өргөдөл ирүүлсэн дарааллын дагуу оролцогчдыг сонгоно гэдгийг анхаарна уу.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.