Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маскийн SpaceX компани дахин 60 хиймэл дагуулыг тойрог замд илгээлээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагийн өглөө SpaceX компани Канавералын хошуун дахь сансрын буудлаас ээлжит пуужингаа хөөргөжээ. Тус компанийн хувьд түүхэндээ хамгийн хүнд ачаатай Falcon Heavy пуужинг сансарт нисгэж байгаа юм.

Энэ удаа Илон Маскийн санаачилсан Starlink төслийн 60 хиймэл дагуулыг тойрог замд хүргэж байна.

Тавдугаар сарын сүүлээр SpaceX компани анхны 60 хиймэл дагуулаа хөөргөж байсан юм. Нийтдээ 24 удаа ингэж хиймэл дагуулуудыг тойрог замын нам өндөрт тээвэрлэн хүргэсний дараа нийт 12,000 орчим хиймэл дагуул дэлхийн бөмбөрцгийг бүрхэн байрлаж, өндөр хурдны интернэт үйлчилгээ үзүүлж эхлэх ажээ.

SpaceX-ийн үүсгэн байгуулагч Илон Маск уг төслийг өөрийнх нь хувьд “хамгийн хүнд хэцүү инженерийн төслүүдийн нэг” хэмээн нэрлэж байв.

 

Эх сурвалж: Reuters