Энэ зун Монголын хамгийн том компанийн нэг MCS групп өөрсдийн 25 хувиа зарах гэж байна гэсэн мэдээлэл The Wall Street Journal дээр гарсан тухай бид мэдээлж байсан.
The Wall Street Journal-н энэхүү мэдээлэлд MCS өөрсдийн 25 орчим хувиа АНУ-ын Cerberus хөрөнгө оруулалтын санд 110 орчим сая доллароор зарах хэлэлцээ хийгдэж байгаа талаар мэдээлэгдсэн билээ.
Энэхүү хэлэлцээ ямар үр дүнтэй байгааг бид судалж үзвэл худалдан авалт хийх хэлэлцээ эцэслэгдээгүй буюу шийдэгдээгүй байна.
MCS Холдинг компанийн толгой компани нь MCS Монголиа юм. Тус компанийн хувь эзэмшигчээр 10 хүн бүртгэлтэй байдгийг Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын нээлттэй мэдээллээс харж болно.
Тэдгээрт:
Д/д |
Ангилал |
Улсын нэр |
Эцэг/эх/-ийн нэр |
Нэр |
Бүртгэсэн огноо |
---|---|---|---|---|---|
1 |
Иргэн |
Монгол |
Лувсанцэрэн |
Энх-Амгалан |
2018.12.31 |
2 |
Иргэн |
Монгол |
Жамбалжамц |
Оджаргал |
2018.12.31 |
3 |
Иргэн |
Монгол |
Дашцэрэн |
Энхтүвшин |
2018.12.31 |
4 |
Иргэн |
Монгол |
Базаррагчаа |
Отгончимэг |
2018.10.08 |
5 |
Иргэн |
Монгол |
Очирваань |
Чимгээ |
2018.10.08 |
6 |
Иргэн |
Монгол |
Лхагваа |
Элдэв-Очир |
2018.07.04 |
7 |
Иргэн |
Монгол |
Дамдинсүрэн |
Энхцэцэг |
2017.10.11 |
8 |
Иргэн |
Монгол |
Адилбиш |
Ганхуяг |
2017.10.11 |
9 |
Иргэн |
Монгол |
Жамбалжамц |
Од |
2017.10.11 |
10 |
Иргэн |
Монгол |
Даш-Өлзий |
Бадамцэцэг |
2017.10.11 |
Бидний олж мэдсэнээр MCS группийн хувь эзэмшигчдэд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир нар байдаг бөгөөд эдгээр улстөрч болоод бусад "жижиг" хувь эзэмшигчид компанийн хувиа зарах шийдвэрт хүрсэн бололтой.
MCS группийн хувьд өнгөрсөн хугацаанд архи, пиво, ноолуурын үйлдвэрийн бизнесээ зараад буй.
Харин энэ удаад Cerberus нь MCS-ийн харилцаа холбоо, хоол үйлдвэрлэл буюу тэр дундаа MCS Coca Cola -д хөрөнгө оруулах сонирхолтой, туршлагатай юм байна.
Бизнесийн эргэн тойронд монголын хамгийн том компаниудын хувь эзэмшилд Америкийн компани орж ирэх нь компанийн засаглалын хувьд ч, Монголын хөрөнгө оруулалтын орчны хувьд ч эерэг хүлээлтийг бий болгоно гэж бизнес эрхлэгчид үзэж байна.
MCS групп нь 1993 онд байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар зургаан салбарт дараах бизнесүүдэд хөрөнгө оруулан ажиллаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!