Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Говь, Гоёо хоёрын "нэгдэл"

Б.Ану
2017 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг
@GobiCashmere, FB

"Говь" хувьцаат компани "Гоёо" ХХК-г худалдан авсан тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гараад байсан юм. 

Энэ талаар баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар "Гоёо" ХХК-ийг 100 хувийн эзэмшилтэйгээр өнгөрсөн Баасан гарагт иргэн Ц.Оргилболд гэж хүн худалдан авах хэлэлцээгээ эцэслэсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ц.Оргилболд нь "Таван Богд" группт удирдах албан тушаал хашдаг юм байна.

Тиймээс ч "Говь" хувьцаат компани "Гоёо"-г худалдан авсан гэсэн яриа гарчээ. 

"Таван Богд" группын хувьд  энэ нэрээрээ "Говь"-ийн 21.52 хувийг эзэмшдэг. 

График 1, Хувьцаа эзэмшигчид, 

 

"Таван Богд" групп нь банк санхүү болон жижиглэнгийн болон бөөний худалдаа, аялал жуулчлал, төрөл бүрийн үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл зэрэг үйл ажиллагаа явуулдаг 12 охин компани бүхий Монгол Улсын томоохон групп-корпораци юм.  

Харин "Гоёо" компани 400 гаруй ажилтантай, жилд 300,000 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үндэсний томоохон үйлдвэрүүдийн нэг юм. Тус компанийн толгой компани нь MCS групп гэдгийг хүн бүр мэднэ. МCS-ийн хувьд 2017 онд үйлдвэрлэл, үйлчилгээний зарим бизнесээ худалдаж буй хоёр дахь том тохиолдол болж байна. 

 

Тодруулбал, “HEINEKEN International” болон MCS группын хамтарсан хөрөнгө оруулалттай “М Би Си” компанийг АПУ ХК-д нэгтгэх замаар худалдсан юм. “М Би Си” компанийн бүрэлдэхүүнд М-Си-Эс Азиа Пасифик Брюэри ХХК, Спирт Бал Бурам ХХК болон СББ Трейд ХХК багтдаг байсан билээ. 

"Говь" ХК-ийн хувьд 7,801,125ш хувьцаатай, зах зээлийн үнэлгээ нь өнөөгийн ханшаар ~274 тэрбум төгрөгт хүрсэн, 2017 оны борлуулалтыг 24 хувийн өсөлттэйгөөр төлөвлөсөн ба цаашид 2021 он хүртэл жил бүр дунджаар 23 хувийн өсөлттэйгөөр борлуулалтыг төлөвлөсөн.

2021 онд компанийн нийт борлуулалтыг 300 тэрбум төгрөг болгож 2016 оны гүйцэтгэлээс 3.4 дахин өсгөх зорилттойгоор ажиллаж байгаа тухайгаа 2017 оны эхний хагас жилийн тайланд дурджээ. 

Дээрх худалдан авалттай холбоотой эсэх нь мэдэгдээгүй ч  "Говь" ХК-ийн нэгж хувьцаа өнөөдөр 35,180 төгрөгт хүрч сүүлийн 2 долоо хоногийн хугацаанд ~40 хувиар өсөөд байна.