Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын хувийн хөрөнгө оруулалтын сан Монголын MCS группын хувийг худалдаж авах гэж байгааг мэдээллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Нью Йорк хотод төвтэй Cerberus Capital Management LP хувийн хөрөнгө оруулалтын сан Монгол улсад хөрөнгө оруулалт хийхээр хэлэлцээр хийж байгаа тухай “The Wall Street Journal” мэдээлжээ.

Нийт $39 тэрбумын хөрөнгийг удирддаг тус сан Deutsche Bank AG, Avon Products Inc зэрэг томоохон компаниудын хувийг эзэмшдэг гэнэ. Одоо тус сан Монголын томоохон компаниудын нэг болох MCS группын харилцаа холбоо, хүнсний үйлдвэрлэлийн салбаруудын хувийг худалдаж авахаар ярилцаж байгааг уг хэлэлцээрт ойр эх сурвалж мэдээлжээ.

Тодруулбал Cerberus нь MCS группын салбар компаниудын 25 хувийг $110 саяар худалдаж авахаар ярилцаж байгаа гэнэ. 

Монголд хөрөнгө оруулах хэлэлцээрийг тус сангийн Сингапур дахь салбар Cerberus Frontier хариуцаж байгаа ажээ. Cerberus Frontier нь Монгол, Этиоп, Гүрж зэрэг шинэ хөгжиж байгаа зах зээлүүдэд хөрөнгө оруулах чиглэлд дагнан ажилладаг гэнэ.

Монголын зах зээлийн орчныг эрсдэл ихтэй, эдийн засаг, улс төрийн хувьд тогтворгүй ч өсөлтийн боломж өндөр болохыг “The Wall Streer Journal” онцолжээ.

2019 оны эхний гурван сарын байдлаар Монголын эдийн засаг 8.6 хувийн өсөлттэй байсныг энд дурдсан байна.

 

Эх сурвалж: The Wall Street Journal