2020/05/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,801.20₮
B30
УЛААНБААТАР
18°
|
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
26°
|
20:00
S30
15°
21:00
S29
13°
22:00
S31
11°
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S30
07:00
S30
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэнтий, Сүхбаатар аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.3-91.7 хувьтай байна

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Хэнтий, Сүхбаатар аймгийн Мал аж ахуйн салбарын 2019-2020 оны  өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хэсгийг хуралдуулжээ. 

Хэнтий аймгийн хэмжээнд 18 сумын 89 багийн 8.9 мянган малчин өрхөд 5.1 сая толгой мал, хонин толгойд шилжүүлснээр 8.9 сая толгой мал өвөлжихөөр өвөлжилтийн бэлтгэлийг 91.7 хувьтай хангаад байгаа аж. 

Тодруулбал, Хэнтий аймгийн мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангасан ерөнхий дүнгээр малчдын өвс, тэжээлийн бэлтгэл 86.8 хувь, аймгийн аюулгүй нөөц бүрдүүлэлт 111.1 хувь, сумдын аюулгүй нөөц бүрдүүлэлт 73.7 хувь, худгийн бэлэн байдал 92.3 хувь, малын усан хангамж 92.1 хувь, хашаа бууцны хангамж 92.2 хувь, өрхийн өвөлжилтийн бэлтгэл 92.2 хувь, аймгийн өвөлжилтийн бэлтгэл хангасан ерөнхий дүн 91.7 хувьтай байна. 

Харин Сүхбаатар аймаг байгалийн хадлан бэлтгэх техникийн засвар үйлчилгээг бүрэн хангуулах ажлыг аймгийн хэмжээгээр зохион байгуулснаар долоон суманд хадлангийн 47 хэсэг салаа, 173 машин техник, тоног төхөөрөмж, 210 хүн байгалийн хадлан бэлтгэх ажилд оролцжээ. Үүний үр дүнд аймгийн хэмжээгээр 14,490 тн өвсийг хадаж бэлтгэсэн байна. Энэ онд аймгийн аюулаас хамгаалах нөөцөд 480 тн өвс, 20 тн тэжээл, сумдын  аюулаас хамгаалах нөөцөд 1050 тн өвс, 155 тн тэжээлийг сум бүр нөөцийнхөө агуулах, хашаанд нөөц бүрдүүлээд буй. 

Малчид, иргэд 11,760.7 тн өвс, 525.0 тн ногоон тэжээл, 2,030 тн үйлдвэрийн тэжээл, 453 тн гар тэжээл, 15,495 тн давс, хужир шүү бэлтгэсэн. Ийнхүү Сүхбаатар аймаг мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг 81.3 хувьтай хангаад байна. 

 

Эх сурвалж: ХХААХҮЯ




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x