Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Сэтгүүлчдийг тагнаж чагнасан гэх асуудлаар МСНЭ-ээс мэдээлэл хийнэ

ikon.mn
2019 оны 11 сарын 1
iKon.MN

Төрийн ордонд

 09:00 цагт Малын эмч нарын анхдугаар их хурал болно. Хуралд орон нутаг, нийслэлийн 850 гаруй малын эмч, төлөөлөгчид оролцоно.

Сүхбаатарын талбайд

10:00 цагт “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэе” жагсаал болно.

МҮХАҮТ-д

11:00 цагт “Монголын гоо сайханы бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааны өдөрлөг” болно.

Нээлттэй нийгэм форумд

11:00 цагт “Глоб интернэшнл төв”-өөс Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдлийг ял шийтгэлгүй үлдээж буйг таслан зогсоох олон улсын өдрийн талаар мэдээлнэ.

Богд хааны ордон музейд

11:40 цагт “Хааны хачин” үзэсгэлэнгийн нээлт болно.

MN мэдээллийн төвд 

11:00 цагт "Эрүүл оюутан" сарын аяны талаар мэдээлэл хийнэ. 

11:30 цагт Баянхонгор аймгийн Галуут сумын иргэд уул уурхайн компаниудаас уугуул нутаг усаа авран хамгаалах асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдад хандан хэвлэлийн бага хурал зохион байгуулна. 

12:00 цагт Нэр бүхий сэтгүүлчдийг тагнаж, чагнасан хэргийн талаар ТЕГ, ЦЕГ-т шаардлага хүргүүлж буй талаараа МСНЭ-ээс мэдээлнэ.

12:30 цагт Монголын ашигт малтмалын тээвэр эрхлэгчдийн "Арвин зам" холбооноос дотоодын тээвэр эрхлэгчдийн эрх ашгийн зөрчлийн талаар мэдээлнэ.