Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Мексикийн парламент ерөнхийлөгчийнхөө халдашгүй байдлыг цуцлах шийдвэрийг дэмжлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Мексик улсын парламентын доод танхим тус улсын ерөнхийлөгчийн халдашгүй байдлыг цуцлах шийдвэрийг үнэмлэхүй олонхын саналаар дэмжлээ. 

Уг саналыг Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадор мөн дэмжиж байгаа юм.

Одоогийн хуулиар Мексик улсын ерөнхийлөгч нь эх орноосоо урвахаас бусад гэмт хэрэгт холбогдоход хуулийн байгууллагаар шалгуулдаггүй.

 Хэрвээ дээрх шийдвэрийг Мексикийн парламентын дээд танхим болох Сенат дэмжвэл улсынхаа ерөнхийлөгчийг авлига, зохион байгуулалттай гэмт хэрэг зэрэгт холбогдуулан шалгаж, шийтгэх боломжтой болно.

Доод танхимын гишүүд шийдвэрийг 420:29 харьцаатай дэмжсэн юм. Өнгөрсөн оны сүүлээр ерөнхийлөгчийн тангараг өргөсөн Лопез Обрадор улс төрд нүүрлэсэн авлигын уг үндсийг арилгахаа амлаж байгаа.

Үндсэн хуулийн заалтыг өөрчилж, ерөнхийлөгчийн халдашгүй байдлыг цуцлахад Мексикийн парламентын хоёр танхимын аль алиных нь гуравны хоёроос дээш хувийн саналыг авсан байх ёстой юм.

 

Эх сурвалж: Reuters