2019/11/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,705.07₮
B30
УЛААНБААТАР
-2°
|
-13°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-23°
13:00
S30
-6°
14:00
S30
-2°
15:00
S30
16:00
S30
-1°
17:00
S26
-3°
18:00
S26
-3°
19:00
S26
-4°
20:00
S26
-5°
21:00
S26
-5°
22:00
S26
-5°
23:00
S26
-6°
00:00
S26
-6°

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болов

ikon.mn
2019 оны 10 сарын 28
iKon.MN
mpa.mn

Улсын Их Хурлын 2019 оны есдүгээр сарын 11-ний өдөр баталсан “Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай” 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал 2019 оны аравдугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. Тус хоригийг УИХ хүлээн авсан бөгөөд үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8, 31.9 дэх хэсэгт заасныг тус тус Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Байнгын хороо хуралдаанаар төслийг хэлэлцээд, гишүүдийн олонх нь чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг дэмжсэн байна. 

Өнгөрөгч Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар уг тогтоолын төслийг хэлэлцэн баталжээ. 

Мөн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн байна. 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дууссаны дараа УИХ төслийг ард нийтийн санал асуулгад оруулж, батлуулах нь зүйтэй хэмээн тогтож, “Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай” Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсныг Улсын Их Хурал 2019 оны аравдугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан тул Төрийн байгуулалтын байнгын хороо “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Уг тогтоолын төслийг аравдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцсэн байна. Уг төсөлд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг 2019 оны аравдугаар сарын 25-наас арваннэгдүгээр сарын 11-ний өдрийг хүртэл тогтоож, энэ хугацаанд төслийн талаар иргэдэд мэдээлж, тайлбарлан таниулахыг УИХ-ын нийт гишүүнд даалгахаар тусгасан байна. Байнгын хороо төслийг хэлэлцээд санал нэгтэйгээр УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй хэмээн дэмжжээ.  

Санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, хариулт авсан. Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд бүх асуудлыг 57-гоос дээш тооны гишүүн дэмжснээр хоёр дахь хэлэлцүүлгийн дараах хувилбарыг нэгтгэсэн гэдгийг Д.Лүндээжанцан гишүүн тайлбарлав.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Улсын Их Хурал төслийг энэ хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар хэлэлцээд тухайн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар оруулах нь зүйтэй гэж Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар тогтвол Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16 дахь заалт, Жаран наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоол гаргана.” хэмээн тусгасан байдаг.

Энэ дагуу холбогдох хэлэлцүүлэг явуулахад Улсын Их Хурал Ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэн, энэ дагуу хоёрдугаар хэлэлцүүлгийн үр дүнд гарсан төсөл дээр Ард нийтийн санал асуулгад оруулах тухай нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг хийсэн байна. Хоёр үндсэн санал, гүйцээж боловсруулахаар гаргасан зургаан найруулгын шинжтэй засварыг хийн төслийн эхийг баталсан.

Гэвч Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авснаар Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эх хүчингүй болж, хоёрдугаар хэлэлцүүлгээр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хувилбар хүчин төгөлдөр болсон байна. Ийнхүү Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хүлээн авсан учраас холбогдох хуулийн дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийх болоод байгаа аж. Ингэхдээ төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн дараах хувилбарт Ард нийтийн санал асуулгад оруулахаар бэлтгэхдээ санал хураан шийдвэрлэсэн хоёр үндсэн санал, гүйцээж боловсруулахаар гаргасан зургаан найруулгын шинжтэй засварыг дахин санал хураан шийдвэрлэх болж байгаа аж.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн "Гурав дахь хэлэлцүүлэг явуулах журам" гэсэн 15 дугаар зүйлийн зохицуулалтыг Д.Лүндээжанцан гишүүн дэлгэрэнгүй тайлбарласан.

Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 42 гишүүний 29 нь буюу 69 хувь нь дэмжин “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа. Улсын Их Хурлын дарга энэхүү тогтоолын уншиж танилцуулахад гишүүд тогтоолын эцсийн найруулгатай холбоотой санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

x