Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Налайхын шинэ замын хөдөлгөөнийг энэ сарын 29-нд нээнэ

ikon.mn
2019 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнөөдөр Налайхын замын нэг хэсэг Баянзүрхийн шинэ гүүр, ойролцоох замд очиж ажиллажээ.

Баянзүрхийн шинэ гүүрний тухайд урт нь 289, өргөн нь 21 метр, явган хүний болон дугуйн замтай уг гүүрний бэхлэлт, хашлагын ажил хийгдсэн, ирэх долоо хоногт ажлыг нь бүрэн дуусгах тухай мэдээллийг Хотын захирагчид Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг орлогч Б.Отгонсүх танилцуулсан юм.

 

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Бид Налайхын замыг Улаанбаатар хотын 380 жилийн ойн өдөр буюу аравдугаар сарын 29-ний өдөр замынхаа хөдөлгөөнийг нээнэ гэсэн төлөвлөгөөтэйгөөр шаргуу ажиллаж байна.

Хэдийгээр замын хатуу хучилтын ажил бүрэн дууссан ч зорчигчдын аюулгүй хангах үүднээс 580 орчим босоо тэмдэг, тэмдэглэгээ, таван төрлийн гарцыг  юун түрүүнд байгуулах ажил үргэлжилж байна” гэлээ.

Хотын захирагч С.Амарсайхан “Та бүхэн ажлаа хурдтай явуулж, төлөвлөсөн хугацаандаа багтан шаргуу ажиллаж байгаад иргэдийнхээ өмнөөс талархаж байна, нийслэлийн өдрөөр замынхаа хөдөлгөөнийг албан ёсоор нээнэ.

Замын гол ажлуудаа үндсэндээ дуусгажээ. Юун түрүүнд иргэдийн аюулгүй байдлыг хангаж замын хурдтай явах хэсгүүдэд, 3-4 км тутамд гарц гаргалгаануудыг сайн хийх хэрэгтэй.

Нийслэлийн Авто замын газар, хэвлэл мэдээлийн байгууллагатай хамтран иргэдийг аюулгүй зорчих талын мэдээлэл сурталчигааг сайн явуулах хэрэгтэй” гэсэн үүрэг чиглэлийг өгч ажиллажээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс