Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын 960 дуудлага иржээ.
Зам тээврийн ослын улмаас 34 хүн гэмтэж, орон нутагт гурван хүний амь нас хохирсон байна. Үүнээс зургаан хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэж, нэг хүүхэд нас баржээ.
Тодруулбал, аравдугаар сарын 17-ны 12:20 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын төвд асфальтан зам дээр Mitsubishi Pajero автомашины жолооч нь явган зорчигч 9 настай, эмэгтэй хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ.
Мөн энэ долоо хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 89 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 20 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.
Эх сурвалж: ТЦА