Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

“The HU” хамтлагийг "Grammy Awards-2020" наадмын тайзан дээр дуулуулах давлагаанд нэгдэхийг уриаллаа

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Рок хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж буй "The Hu" хамтлагийн анхны цомог болох "Gereg" энэ долоо хоногийн Billboard-ийн World Albums жагсаалтыг тэргүүлсэн нь Монгол хамтлагийнхны цомог ийнхүү тэргүүлсэн анхны тохиолдол болсон билээ. 

Харин тус жагсаалтын хоёрдугаарт Солонгосын k-pop урсгалын төлөөлөл болох "BTS" хамтлагийн "Map of the Soul" цомог бичигдсэн  "The Hu" хамтлагийнхны чансааг илтгэсэн юм. 

Тэгвэл дэлхийн хамгийн том хөгжмийн наадам болох "Grammy Awards-2020" наадам дээр тоглох хамтлаг дуучдыг тодруулах санал асуулга эхэлсэн бөгөөд “The Hu" хамтлагийн фенүүд тайзан дээр хамтлагаа дуулуулах үүднээс “The HU” хамтлагт санал өгөх давлагааг сошиалд өрнүүлээд байна.

Хэрэв та дэмжиж байвал энэ хаягаар орж, саналын хуудасны хоосон нүдэнд ( Other): "The HU" гэж бичээд VOTE товчийг дарна.

Та хэдэн ч удаа санал өгөх боломжтой.