2019/11/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,706.68₮
B30
УЛААНБААТАР
-15°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-25°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-21°
07:00
S26
-27°
08:00
S26
-26°
09:00
S26
-23°
10:00
S26
-20°
11:00
S26
-18°
12:00
S26
-16°
13:00
S26
-15°
14:00
S26
-14°
15:00
S26
-14°
16:00
S30
-15°
17:00
S30
-17°
18:00
S29
-18°

УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 10 сарын 4
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

18:19 2019/10/04

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн эхээр ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төсөлд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах эсэхээр санал хураалт явууллаа. Санал хураалтад 53 гишүүн оролцсоноос 64.2 хувийн саналаар хоригийг хүлээж авлаа. 

18:13 2019/10/04

УИХ-ын гишүүн С.Жавхлан: Дэлгэр сайхан цагаар ард нийтийн санал асуулга явуулж болохгүй юм уу. Тэр болтол асуух асуултаа маш сайн бодож шийдэх хэрэгтэй. Ерөнхийлөгчийн өөрийнх нь тавьсан хоригийг хэлэлцэж байхад энд алга байна. Биеэ оторлодог юм уу эсвэл энэ чигтээ бантан болоод дуус гэж байгаа юм уу. Ингэж байхаар Тамгын газрын даргадаа ажлаа өгчихмөөр юм. 

17:47 2019/10/04

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/2459016234187399/

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Гурван нам , нэг бие даагч энэ парламентыг бүрдүүлсэн. Нэг нь нам нь суудалгүй болоод хоёр бие даагч болсон. Олонх болсон нам 64 суудалтайгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг шийдэх бүрэн эрхтэй байгаа. Хоригийг хэсэгчлэн авъя гэдэг горимын санал гаргаж байна. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээгээд авчих юм бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт шууд зогсоно. Яагаад гэвэл зөвшилцөл цааш явах аргагүй. Зөвшилцлөөр АН-ынхан УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, сонгуулийн намын жагсаалтаар явуулдаг болгохыг шахна. Ингээд зөвшилцөл явагдсангүй гэдэг шалтгаанаар Ерөнхийлөгч хориг тавина. Тэгээд энэ асуудал цэцэд очно. 

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй бол ард нийтийн санал асуулгыг сонгуультай эсвэл ирэх хавар хийж болно. Ингэвэл Ерөнхийлөгч хориг тавьж чадахгүй. Яагаад гэвэл батлаагүй учраас. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг дэмжихгүй байна. 

 

17:34 2019/10/04

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Ийм зэрэмдэг хууль байснаас Үндсэн хууль хуучнаараа байсан нь хамаагүй дээр. Тиймээс одоо хоригийг хүлээж аваад, ахиад нухацтай зөвшилцье гэдэг саналтай байна. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Өөрчлөлт оруулж чадахгүй бол байрандаа байж байг гэж хэлж болохгүй. 

УИХ-ын Тамгын газар н.Цогтсайхан: Үндсэн хуульд Ерөнхийлөгч УИХ-ын шийдвэрт бүхэлд нь буюу хэсэгчлэн хориг тавина гэсэн заалттай. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахдаа хэсэгчлэн авна гэсэн заалт байхгүй. 

ЕТГ-ын дарга З.Энхболд: Хоригийг яаж хүлээн авах нь УИХ-ын шийдэх асуудал. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Хоригийг хүлээж авахгүй гэвэл цэц дээр очно. Эрх баригч намынхан дахин хуралдаж учраа ол гэж зөвлөмөөр байна. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Өнөөдөр хоригийг хүлээж авахыг дэмжсэн хүн Эрдэнэшанзав Бадамдорж шиг хойч үедээ адлагдана шүү. 

 

17:09 2019/10/04

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: АН-ынхан минь ойлгооч. Бүх юмыг нийцүүлэх гэж их хичээлээ. Өнөөдөр Үндсэн хуулийн өөрчлөлтийг босго давуулж чадахгүй бол үүнээс хойш найман жил ярих эрхгүй болно. Өөлбөл өндөг ч өөтэй байдаг. Өдийг хүртэл хэлэлцээд ирсэн юм чинь боогоод баталчих юмсан. 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: 2000 оны өөрчлөлтийг олон нийтээр хэлэлцүүлээгүй тул Үндсэн хууль зөрчсөн гэж гомдол гаргаж байсан. Тэр сургамж дээрээ үндэслээд ард түмнээрээ хэлэлцүүлээд, Үндсэн хуулийн цэцэд мэдүүлээд, Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд оруулж ирсэн шүү дээ. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авбал улс төрийн ямар нөхцөл байдал үүсээд байна вэ. Хүлээж авахгүй бол ямар алхам хийгдэх вэ гэдгийг ЕТГ-ын дарга З.Энхболдоос асууя. 

ЕТГ-ын дарга З.Энхболд: Хоригийг хүлээн авбал, бүтнээр нь эсвэл хэсэгчлэн авч болно. Хууль хэлбэртэй байна гэдгийг үл тоогоод хэсэгчлэн авбал тэр хэсэгтээ засвар оруулаад, цаашаа явж болно.  Бүтнээр нь хүлээн авбал Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг шинээр өргөн барина гэсэн үг. Хүлээж авахгүй бол хэн нэгэн цэцэд хандвал унах магадлалтай. 

 

16:51 2019/10/04

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

1999 онд УИХ Үндсэн хуульд дордуулсан 7 гэх хоч авах хүртлээ явсан долоон өөрчлөлт хийсэн. Үүнээс хойш Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ дур зоргоороо хандаж болохгүй, ийм зүйлсийг зайлшгүй харгалзах ёстой гэж Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг 2010 оны арванхоёрдугаар сарын 23-нд баталж гаргасан. Ерөнхийлөгч тэр хуульд нийцүүлж, тухайлбал, 12.3.4-т заасны дагуу хэлэлцэж байгаа хуулийн төсөлд хажуугийн санал оруулсан болохоос биш бие даасан хуулийн төсөл, эсвэл нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн бариагүй. Тиймээс төсөл санал гэж нэрлэсэн. 

1999 оны өөрчлөлтийг тэр жил нь Үндсэн хуулийн цэц хүчингүй болгоод дараа жил нь УИХ өөрөө батлаад түүнээс хойш маргаан тасрахгүй байгаа юм. Журмын тухай хууль гаргаад энийгээ мөрдөөд УИХ дараагийн өөрчлөлт оруулбал мөрд гээд гаргасан хуулиа дагаад доод, дээд хүчин чадалтай гэлгүй яриад, хэрэв хууль нь болохгүй байгаа бол энийгээ эхлээд цэгцлээд ойлгомжтой болгоод Үндсэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлтийг хийх боломж УИХ-д байсан. Гишүүдэд байсан. Тэгээгүй мөртлөө хавх гэх нь буруу.

Ерөнхийлөгч бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг  дэмжиж байгаа. Гэхдээ энэ процессынхоо хуулийг зөрчөөд баталж байгаа нь энэ нэмэлт, өөрчлөлтийг хүчингүй болоход хүргэх нь байна шүү. Эцэслэж батлахаасаа өмнө нийлээд одоогийн УИХ-аас энэ текстээс өөрөөр нэмэлт, өөрчлөлт орох боломжгүй гэдэг бодит байдлаа хүлээн зөвшөөрөөд, УИХ-д тус болох гээд тэр нэмэлт, өөрчлөлт нь яваасай гээд ийм хориг тавьж байгаа. Тэрнээс биш нэмэлт өөрчлөлтийн текст буруу байна, тэрэн дотор тэр нь таалагдахгүй байна, миний санал орсонгүй, заавал оруул гэсэн зүйл огт яриагүй. 

Тэгэхээр УИХ процессын хууль зөрчсөн зөрчилтэйгөө цаашаа эцэслэн батлаад Цэц дээр очиж унах уу, эсвэл эндээ тормос татаад ямар ч байсан Журмын тухай хуулиа дагая, эсвэл өөрчлөлт оруулаад саяын тогтсон текстээ батлаад хурдан шуурхай гарах боломж бас байгаа.

Саяын тогтсон текст ямар ч байсан сүүлийн хоёр жилд нэлээд олон зуун сая төгрөг зарсны үр дүнд гарсан, олон хүний хөдөлмөр учраас хүндэтгэх шаардлагатай гэдэг байр суурьтай байгаа.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: 

Би Нямбаатар гишүүнтэй адил харамсаж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Өнөөдөр энэ асуудлыг ярьж байгаа байдлыг харахаар Нямбаатар гишүүн ч тэр, Бямбацогт гишүүн ч тэр намын эрх ашгийн үүднээс ярьж байгаа юм шиг яриад байна. Энэ бол нийт ард түмний эрх ашиг. 2016 онд сонгуулийн мөрийн хөтөлбөрт оруулсан амлалтаа хэрэгжүүлэх үүднээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад, тэрийгээ хэрэгжүүлэхийн тулд юу ч хийсэн яадаг юм гэсэн хандлагаар яриад байна. Ийм хариуцлагагүй байж болохгүй. 

Нямбаатар гишүүн сөрөг хүчин олонх намын хэдэн гишүүнтэй хуйвалдаад Үндсэн хуулийг унагах гээд байгаа юм шиг яриад байна. Та нар өөрсдөө л унагасан. 

Өөрсдөө зөвлөлдөх санал асуулга гээд хуульд байхгүй зүйл гаргаж ирээд, аймаг орон нутгийнхны дунд зохион байгуулсан. Өнөөдөр хоёр дахь төсөл жинхэнэ холион бантан болсон. Анхныхаа төслийн мөн чанарыг алдсан. Ийм юмыг УИХ-аар батлах боломжгүй байдал үүсэнгүүт ард нийтийн санал асуулгаар батлах заль хэрэглэж байгаа. 

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад алдаа завхралаа засаад явбал илүү оновчтой.

15:43 2019/10/04

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж байна.

Хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхийг хэлэлцэх юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

Асуулт

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

Би их харамсаж байна. Маш удаан хугацаанд, олон хүний хүч хөдөлмөрөөр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ажил энд хүрээд зогсож байх шиг байна. Манай намын хэсэг бүлэг нөхөд сөрөг хүчинтэй хуйвалдаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг оршуулахаар төлөвлөсөн гэж ойлгож байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтоос асууя.  

Ард нийтийн санал асуулга явуулъя гэдэг санаачилгыг аль намаас гаргасан бэ. З.Энхболдоос мөн асууя. Монгол Улсын Үндсэн хуульд 68, 69-р зүйлд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үндсэн суурь зохицуулалтыг хийсэн. Энд "Үндсэн хуулийн өөрчлөлт" гэдэг нэр томъёогоор явж байгаа. 

2010 онд батлагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл гэсэн хоёр хуулийн зөрчил үүссэн. Хууль зүйн шинжлэх ухаанд зөрчил үүсвэл Үндсэн хуулиа барьдаг тогтсон журамтай. Хэрэв 62-ын бүлэг анх Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл гэж оруулж ирсэн бол яг ийм хавханд орох байсан. 

Долдугаар сарын 16-ны өдөр та Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндсэн хуульд оруулах төсөл санал гэсэн бичгийг ирүүлсэн. Өөрөөр хэлбэл өнөөдрийн тавьсан хоригийнхоо яг эсрэг утгатай санал ирүүлж байсан. Би энд нэг хүнд их харамсаж байгаа. Бид хоёр жилийн өмнөөс энэ ажил эхлээд, судлаад, хэлэлцүүлэг зохион байгуулаад явсан. Хууль зүйн сайд Ц.Нямдорж МАН-ын бүлэгт байнга зөвлөгөө өгч, бид Нямдорж сайдын хэлсэн болгоноор бүлгийн шийдвэрийг гаргаж явсан. Үндсэн хуулийг сөрөг хүчинтэйгээ, ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчтэйгөө зөвшилцөж явахгүй бол болдоггүй баримт бичиг шүү залуучууд аа гэж бидэнд хэлээд, бид Ерөнхийлөгчөөс, АН-ын зөвлөлөөс санал авах шийдвэр гаргасан. Зөвшилцөх санал авах комисст Ц.Нямдорж сайд орж ажилласан. Зөвшилцлөө гээд зөвшилцлийн саналуудаа оруулж ирж бидэнд танилцуулсан. Төд удалгүй өөрөө энэ зөвшилцлийг ерөөсөө хүлээж авахгүй гэж дараагийнх нь бүлгийн хурал дээр санал хураалгаж, өөрийнхөө талд шийдвэрлүүлсэн. 

Одоо болохоор ард нийтийн санал асуулгаар энэ Үндсэн хуулийн өөрчлөлтийг явуулах шаардлагагүй. Ерөнхийлөгчийн хоригийг авах ёстой гэсэн. Ийм агуулгаар асуудалд хандаж байгаад харамсаж байна.

Энэ Үндсэн хуулийн өөрчлөлт Засаглалыг тогтвортой байлгах, өрийг УИХ дур зоргоороо нэмэгдүүлэхгүй байх, шүүх эрх мэдлийг улс төрөөс салгах, хараат бус болгох, Ерөнхийлөгчийн эрх хэмжээг хязгаарлах гээд өнгөрсөн 27 жилийн хугацаанд бидний алдсан алдаа оноонд дүн шинжилгээ хийсэн 34 зүйл заалт байсан.

Хариулт:

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

Хориг тавигдсан үндэслэлийн тухайд хууль зүйн үндэслэл байхгүй

Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийг батлах санаачилгыг хэн гаргасан бэ гэсэн. 2016 онд МАН сонгуульд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж оролцсон. Төрөө засах, түмнээ ядуурлаас гаргах, төр шиг төртэй, улс шиг улс болно, ингэхдээ Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулна, оруулахдаа ард нийтээс санал асууна гэсэн. МАН 65 суудал авч, Засгаа байгуулсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ чигээрээ туссан. 

Үүний дагуу хоёр жилийн хугацаанд Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, хэлэлцүүлэг өрнүүлж, ард түмнээрээ хэлэлцүүлээд 5.7 сая санал цуглуулж байж Үндсэн хуулийг өөрчлөх төслийг 2019 оны зургаадугаар сард УИХ-ын 62 гишүүн өргөн барьсан,

Хоёр дахь хэлэлцүүлгийн явцад АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат гишүүн Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлж байна. Үүнийг чуулганаар хэлэлцүүлж өг гэсэн. Та бүхэн ард нийтээсээ асууна гэсэн амлалтаа биелүүл гэж шаардсан. Нэг талаасаа сөрөг хүчин шаардсан. Мөн УИХ-ын зарим гишүүн шаардсан тул чуулганы хуралдаанаар хэлэлцээд 94.8%-ийн саналаар ард нийтийн санал асуулгыг улс орон даяар явуулах тогтоолын төслийг баталсан. 

Тогтоолын 1-д ард нийтийн санал асуулга явуулъя, 2-т нь ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийхийг хавсралтаар баталсугай гэсэн ийм хоёр заалттай тогтоол. Энэ дээр хориг тавигдсан. Хориг тавигдсан үндэслэлийн тухайд хууль зүйн үндэслэл байхгүй.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 1999 оны арванхоёрдугаар сард хэлэлцэж эхлэхээс авахуулаад 2000 онд хэлэлцэж байсан. 2000 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль батлагдсан. Энэ хууль батлагдсанаас хойш 2015 оны арванхоёрдугаар сард З.Энхболд УИХ-ын дарга байхдаа Батбаяр нарын гишүүд, Х.Баттулга Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн байхдаа гарын үсэг зурж өөрчлөлтийг өргөн мэдүүлсэн. Эндээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж байсан.

Мөн Лүндээжанцан нарын 62 гишүүн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч ч мөн долдугаар сарын 16-нд Үндсэн хуульд оруулах нэмэл өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлсэн. Ингээд харахаад дандаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл хэлбэрээр УИХ-д өргөн мэдүүлэгдэж байсан.

x