Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

2018 оны төсвийн гүйцэтгэлийн тухай тогтоолыг баталлаа

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:31 2019/10/04

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны саналаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны гүйцэтгэлийг батлах тухай тогтоолын төслийг гишүүдийн олонхын дэмжсэнээр баталлаа. 

Ийнхүү Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 6 их наяд 828 тэрбум 374 сая төгрөгөөр, зарлагыг 7 их наяд 101 тэрбум 902 сая 800 мянган төгрөгөөр тус тус баталжээ. 

11:41 2019/10/04

Ийнхүү гишүүд асуулт, асууж үг хэлсний дараа санал асуулт явууллаа. Олонхын буюу 76.9 хувийн саналаар ЗХЖШ-ын даргаар Д.Ганзоригийг томиллоо

Үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/433759440606643/

11:25 2019/10/04

УИХ-ын гишүүн А.Ундраа: Цэргийн нэгдсэн холбоо аймаг болгонд байгуулагдаад түүнийг нь Засаг дарга ахалж байгааг гайхаж байна. Засаг дарга нар тийм их цаг завтай хүмүүс байдаг юм уу. Аливаа зүйл хуулийн дагуу л явах ёстой. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Ерөнхийлөгчийн зүгээс аравдугаар сарын 1-нд ЗХЖШ-ын даргын томилгоог зөвшилцөх асуудлыг өргөн мэдүүлсэн. Энд А.Ганбат генералыг удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай тул өөрийнх нь өгсөн өргөдлийг үндэслэн чөлөөлсөн гэсэн байсан

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: О.Баасанхүүгийн яриад байгаа ноцтой зүйл шүү. Үүнийг анхаарах ёстой. Генерал цолтой хүмүүс холбоо байгуулаад явж байгаа нь ноцтой асуудал шүү. Ямар фронт байгуулж, хэнтэй тэмцэлдэх гээд байна. Генерал цолтой хувцас өмсөөд ингэж явж болох уу. Одоо томилогдох гэж байгаа хүн үүнийг анхаараарай. Генерал хувцас өмсчихөөд, фронт байгуулаад явж байгаа нь эрүүл биш үзэгдэл шүү. 

11:00 2019/10/04

ЗХЖШ-ын дарга А.Ганбат өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан учир түүний оронд бригадын генерал Д.Ганзоригийг томилох асуудлыг зөвшилцөж байна.  

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос Д.Ганзоригийг ЗХЖШ-ын даргаар томилохыг дэмжсэн билээ. 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Яагаад цэргүүд нас бараад байна вэ. Ямар арга хэмжээ авах вэ.  Хамгийн улстөржих ёсгүй цэргийн алба хаагчид Цэргийн нэгдсэн холбоо гэдэг юманд нэгдэж болох уу. Энэ холбооноос цэргийн зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулж байгаа нь хуульд хэр нийцэх вэ. 

Ерөнхийлөгч бүх цэргийн командлагч хэр нь иргэний хөдөлгөөнийг турхираад байна гэж харж байна. Монголд төрийн эргэлт болох гээд байна уу үгүй гэсэн айдас олон нийтэд байна. 

ЕТГ-ын дарга З.Энхболд: Ерөнхийлөгч ямар нэг эвсэл холбооны ард байхгүй. Цэргээс халагдсан хүмүүс ТББ байгуулж болно. 

Д.Ганзориг: Монгол Улсын эрх зүйн хүрээнд улс нэгдмэл байх ёстой гэдэгтэй санал нэг байна. ТББ хууль бус үйл ажиллагаа явуулбал холбогдох байгууллага нь шалгах байх. Батлан хамгаалах салбарын хуульд эх орон үзлийг төлөвшүүлэх тухай заалт байдаг. Бид энд байнга анхаарсаар ирсэн. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: А.Ганбат гэдэг хүн ЗХЖШ-ын даргаас ажиллаж байгаа 10-аад жилийн өмнө гараад дахин томилогдсон. Ингээд жил хүрэхгүй хугацаанд чөлөөлөгдөх хүсэлтээ гаргалаа. ЗХЖШ-ын дарга гэдэг албан тушаал тоглоом хийдэг албан тушаал биш шүү дээ. 

10:41 2019/10/04

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. 

Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг жагсаалт: 

  • Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;
  • Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;
  • Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.Баасан гарагийн хэлэлцэх асуудлын дараалал