Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Yahoo компанийн инженер хэрэглэгчдийнхээ нүцгэн зургийг хулгайлсан хэргээр шийтгүүлнэ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Yahoo компанийн инженер асан албан тушаалаа ашиглан охид бүсгүйчүүдийн нүцгэн зураг, дүрс хайх зорилгоор 6,000 орчим Yahoo мэйл хэрэглэгчийн хаягт хууль бусаар нэвтэрсэн нь тогтоогдож, яллагдахаар болжээ.

34 настай Рейс Даниэл Руйз бас Yahoo хаягийг нь ашиглан бусдын iCloud, Facebook, Dropbox, Gmail хаягуудад нэвтэрч байснаа хүлээн зөвшөөрснийг Холбооны Мөрдөх Товчоо өчигдөр мэдээлсэн байна.

Хохирогчид нь голдуу түүний найз, танил, хамт ажилладаг нас залуу бүсгүйчүүд байсан гэнэ.

Руйз нь Yahoo Mail үйлчилгээний найдвартай ажиллагааг хариуцдаг инженерийн албан тушаалыг 10 гаруй жил хашсаны эцэст 2018 онд ажлаасаа гарсан байна. Ажиллаж байх үедээ тэр бусдын хаягнаас хууль бусаар цуглуулсан зураг, бичлэгүүдийг гэрийнхээ компьютерт хадгалж байжээ.

Руйзын шүүх хурал ирэх оны хоёрдугаар сарын 3-нд болохоор товлогдсон байна. Хуулийн дагуу тэр тав хүртэл жил шоронд хоригдож, $250,000-ын торгууль хүлээхээс гадна хохирогчдод нөхөн төлбөр төлөх ёстой ажээ.

 

Эх сурвалж: CNET