Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Шинжлэх ухааны салбарын анхдугаар их хурал ШИНЭ БҮТЭЭЛийн үзэсгэлэнгээр эхэллээ

Г.Номин, iKon.mn
2019 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг

“Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал” тус салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын сүүлийн үеийн бүтээлүүдийг танилцуулах “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2019” үзэсгэлэнг дэлгэн өнөөдөр эхэлж байна.

 

Академич Б.Ширэндэвийн нэрэмжит талбайд /МУИС-ийн хичээлийн II байрны урд талын/ гарсан үзэсгэлэнг нээж БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ "Анхдугаар их хурлын зорилго өнгөрсө хугацаанд тус салбарын олсон ололт амжилт, алдаа дутагдлыг дүгнэж, төрөөс шинжлэх ухаан технологи, иновацийн тухай баримтлах бодлогыг эрчимжүүлэх, нийгмийн хандлагыг өөрчлөхөд чиглэгдэх болно.

Шинжлэх ухааны салбарын хөрөнгө, санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд үе шаттай нэмэгдүүлэн 2025 он гэхэд ДНБ-ний 1 хувьд хүргэхээр зорилт тавьсан.

2020 онд шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн байр, лаборатори бүхий цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай Ерөнхий сайдын албан даалгавар гарсан.

Цаашид энэ салбарын төсөв, судалгаа, боловсруулалтын зардлыг бодитойгоор нэмэгдүүлж, шинжлэх ухааны салбарын эдийн засагт оруулах хувь нэмрийг өсгөхийн төлөө бид бүхэн ажиллах болно" хэмээн онцоллоо.

Өнөөдөр нээлтээ хийж буй “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2019” үзэсгэлэнгийн үеэр төрийн болон төрийн бус өмчийн эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, аж ахуйн нэгж, гарааны компаниас бүрдсэн 45 байгууллагын 350 орчим бүтээл, бүтээгдэхүүн дэлгэгдсэн байна.

Олон шинэлэг бүтээл, бүтээгдэхүүн танилцуулагдаж байгаагаас агаарын бохирдол эхлэх гэж байгаа одоо үед шилмүүст моддын хаягдал навчнаас гарган авсан 100 хувийн цэвэр эфирийн тос анхаарал татсан юм.

Химийн технологийн хүрээлэнгийн Байгалийн нэгдлийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Жавзмаа "Мод бэлтгэл, ойн цэвэрлэгээний үеэр бий болсон хаягдал мөчрийг нэрж, эфирийн тос гаргаж авсан. Үнэрт ургамалд 30-200 гаруй төрлийн биологийн идэвхтэй, дэгдэмхий нэгдлүүд агуулагддаг бөгөөд цэвэр ялган авсан үнэрийг эфирийн тос гэдэг.

 

Ганц үнэрийн нэгдлийг синтезээр гарган авч чадах ч тухайн ургамлын үнэртэй адилтгах хэмжээний биологийн идэвхт үнэрийн хольц гаргаж авах боломжгүй. Эфирийн тосны үнэ цэнэ үүндээ оршиж байгаа.

Шилмүүст моддын эфирийн тос нь биеэс хорт бодисыг гадагшлуулан, арьсанд тэжээл өгөх, амьсгалын замын эрхтэн систем, уушги цэвэрлэх, үе мөчний үрэвсэл дарж булчин амраах, бодисын солилцоог идэвхжүүлэх, дархлаа дэмжих, вирус бактерын халдвараас сэргийлэх ач холбогдолтой. Эфирийн тосыг усанд уусгаж утах, тосон түрхлэгтэй хольж хэрэглэх, уусмалд хольж дотоод орчны агаарт цацах гэх мэтээр хэрэглэнэ" хэмээн тайлбарлалаа.

Нэг тонн мөчирнөөс 2 литр эфирийн цэвэр тос нэрж гаргадаг бөгөөд 5 болон 10 граммаар савлан худалдаанд гаргаад байгаа ажээ.

Шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэнг маргааш буюу 27-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд үргэлжлэн зохион байгуулагдах юм байна.

ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг