2019/10/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,674.62₮
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
B30
УЛААНБААТАР
14°
|
-1°
B30
УЛААНБААТАР
|
08:00
S32
-9°
09:00
S32
-6°
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
14:00
S32
15:00
S32
10°
16:00
S32
10°
17:00
S32
18:00
S31
19:00
S31

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд юу тусгав

Т.Саран, iKon.mn
2019 оны 9 сарын 17
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит хурлаа хийж, гарсан шийдвэрээ танилцуулсан билээ.

Энэ хурлаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн барихад бэлэн болжээ. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлого төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд энэ талаар буюу 

1. УИХ-ын тогтоолын төсөл
2. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг танилцуулсныг хүргэж байна.  

УИХ-ын тогтоолын төслийн хувьд 

  • Хавсралтаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах. 
  • Монголбанк, Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо хамтран хэрэгжүүлэх заалтуудыг тодорхойлдог. 

Үүнд энэ оны хувьд таван заалтыг тусгасан. 

  1.  Мөнгөн угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны харилцан үнэлгээний үзүүлэлтүүдийг ахиулах тухай. 

2019 оны аравдугаар сард ФАТФ-ын чуулганаар Саарал жагсаалтад Монгол Улс орох эсэх эцсийн шийдвэр гарна. Үүний зэрэгцээ ирэх онд хоёр дахь харилцан үнэлгээний үзүүлэлтүүдийг ахиулах, тухайлбал олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай байгаа.

        2. Гадаад өр төлбөрийг шийдэх тухай. 

2010 оноос хойш Монгол Улсын гадаад өр 4 дахин нэмэгдсэн. Ирэх таван жилд бид 14.4 орчим тэрбум ам.долларын гадаад өрийг эргэн төлөхөөр хүлээгдэж байгаа. Энэ нь одоогийн манай гадаад валютын улсын нөөцөөс 3.5 дахин өндөр дүн. Энэ мөнгөний эргэн төлөлтийг дахин санхүүжүүлэх, өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчдыг татах шаардлага байгаа. Тиймээс олон улсын байгууллагуудын санхүүгийн болон техник туслалцааг зайлшгүй авах шаардлага үүсэж байгаа юм. 

        3. Төв банкны гадаад өрийг бууруулж, Монгол Улсын гадаад валютын цэвэр нөөцийг үргэлжлүүлэн нэмэх тухай. 

Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Монгол Улсын өр 30 орчим тэрбум ам.доллартай тэнцэж байгаа. Үүний 7% орчим нь төв банкны гадаад өр. Энэ өрийн дийлэнхийг Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалт эзэлж байгаа. Тиймээс өрийн үйлчилгээний зардлыг бууруулах буюу урт хугацаатай, хүү багатай зээл рүү шилжүүлэхээс гадна хоёрдугаарт, богино хугацаатай гадаад өрийн дарамтыг бууруулах шаардлага үүсэж буй. 

Иймд санхүүгийн валютын зах дээр хэлбэлзэл үүсгэхгүйгээр своп хэлцлийн ашиглалтын хэмжээг бууруулах, боломжтой тохиолдолд урт хугацаатай хөнгөлөлттэй зээл рүү шилжүүлэх талаар судлан, шийдвэрлэхээр төлөвлөж байгаа. Энэ асуудлыг Засгийн газартай хамтарч хийнэ. 

Түүнээс гадна гадаад валютын албан нөөц зохистой түвшинд хүрээгүй байгаа бөгөөд үргэлжлүүлэн нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Тухайлбал, ҮАБ-ын үзэл баримтлалд тусгасан хэмжээнээс улсын валютын нөөц 1.3-2 дахин, ОУВС-ийн зохистой түвшнээс 3 орчим тэрбум ам.доллараар бага байна.

       4. Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах, зээл олголтын зарчмыг олон улсын жишигт нийцүүлж, хэрэгжилтийг хангах тухай. 

Санхүүгийн зах зээлд оролцогчдын мэдээлэл, мэдлэгийн тэгш бус байдлаас болоод аль нэг тал хохирогч болох эрсдэл байдаг. Иймээс олон улсад санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээнд тавигдах шаардлагатай стандарт тогтоох, үнэн бодит мэдээллийг үнэ төлбөргүй авах талаар хуульд оруулах шардлагатай. 

       5. Чанаргүй активыг бууруулах стратеги хэрэгжүүлэх тухай  

2018 оны зургаадугаар сард Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс чанаргүй активыг бууруулах стратегийг баталсан бөгөөд хэрэгжүүлээд явж байна. Энэ хүрээнд Монголбанк бусад байгууллагатай хамтраад шүүхийн шатанд үүсэж байгаа хүндрэл бэрхшээлийг арилгах, барьцаа хөрөнгийн бүртгэл, татварын зохицуулалтыг тодорхой болгох, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, чанаргүй зээлийг худалдан борлуулах, зах зээлээ хөгжүүлэхтэй холбоотой хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах чиглэлд ажилласан. Энэ ажлыг ирэх онд үргэлжлүүлэн хийнэ. 

Мөнгөний бодлого буюу Монголбанк дангаараа хэрэгжүүлэх 3 зорилтын хүрээнд есөн заалт багтаасан. Үүнд: 

1. Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд 

  • Инфляцыг 2020 он хүртэл 8 хувь, дунд хугацаанд 6 хувьд тогтворжуулах зорилттой байгаа. Ирэх оны мөнгөний бодлогын хувьд инфляцын хүлээлтийг тогтворжуулахад эрэлтийн шалтгаантай инфляцыг зохистой түвшинд удирдах, нийлүүлэлтийн шалтгаантай инфляцыг түүний далайц, дамжих нөлөөллийг тооцсоны үндсэн дээр бодлогын шийдвэрийг гаргах чиглэлд ажиллана.  
  • Өнгөрсөн оноос Макро зохистой бодлого хэрэгжүүлэх шинэ функц Монголбанканд нэмэгдсэн. Энэ хүрээнд өр, орлогын харьцааг тогтоох бодлого хэрэгжүүлсэн нь амжилттай болж, хэрэглээний зээлийн өсөлт тогтворжиж байгаа. Макро зохистой бодлого нь ирээдүйд чиглэсэн бодлого. Тиймээс банкны системийн эрсдлийн үнэлгээг иж бүрнээр хийж, эрсдлийн бусад салбарт үзүүлэх нөлөөлөл, эрсдлүүдийг урьдчилан тооцох хэрэгцээ үүсэж байгаа. Эрсдлийг урьдчилсан тооцох шинжилгээний энэ арга зүйг ирэх онд илүү хөгжүүлнэ. 
  • Олон нийттэй харилцах харилцаагаа өргөжүүлж, ил тод нээлттэй байдлыг нэмэгдүүлэх замаар хариуцлагыг, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлнэ. 

2. Санхүүгийн салбарын тогтвортой байдлын хүрээнд

  • Банк санхүүгийн хууль эрх зүйн шинэчлэлийг үргэлжүүлэн хийнэ. 
  • Санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, зуучлалыг өргөжүүлнэ. 
  • Банкны эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана.

Монголбанк төлбөрийн чадварт учирч болзошгүй эрсдлийг тогтоож, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлсэн. Үүний зэрэгцээ өөрийн хөрөнгийн дутагдлыг чанартай эх үүсвэрээс бүрдүүлэхэд анхаарч байгаа. Хоёрдугаарт, банкны хувь эзэмшлийн төвлөрөл өндөр байна. Тэр тусмаа нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн тоо бага байгаа тул засаглалын зохистой байдал, дотоод хяналт алдагдах зэрэг эрсдлийг бууруулахын тулд шинэ хөрөнгө оруулагчаар дамжуулан өөрийн хөрөнгийн чанарыг сайжруулах бодлого шат дараатай авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Арилжааны банкуудыг нээлттэй компани хэлбэрт шилжүүлэх боломжийг судалж, олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ.  

  • Банкны хяналт шалгалттай холбоотойгоор ирэх онд банкны зохистой харьцаа, активын ангилал, төлбөрийн чадварын үзүүлэлтүүд болон бусад шаардлагыг стандартад нийцүүлэх нэвтрүүлж, түүнд хяналт тавихаар төлөвлөж байна. 

3. Санхүүгийн захын дэд бүтэц түүний институцийг бэхжүүлэх хүрээнд 

  • Үндэсний төлбөрийн системийн нэгдсэн зохицуулалтыг бий болгох, финтек компаниудын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохоор ажиллана. 
  • Төв банкны суурь бүртгэлийн болон дотоод удирдлагын системийг нэвтрүүлэх чиглэлээр ажиллана. Одоогийн суурь бүртгэлийн систем бусад банктай харьцуулахад хоцрогдсон. 
  • Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг үргэлжүүлэн хэрэгжүүлнэ хэмээн танилцууллаа.
x