2019/09/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.87₮
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
13°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
06:00
S29
-3°
07:00
S26
-2°
08:00
S30
09:00
S30
10:00
S30
10°
11:00
S30
12°
12:00
S32
14°
13:00
S30
15°
14:00
S30
16°
15:00
S32
16°
16:00
S32
15°
17:00
S32
14°

МЭДЭГДЭЛ

ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
2019 оны 9 сарын 12
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
 

 

Засгийн газрын 2019 оны 9-р сарын 11-ний өдрийн ээлжит хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших "Ноён уул"-ыг тусгай хамгаалалтад авч Дархан цаазат газар болгон ангилал ахиулахдаа тус бүс нутагт байрлах Ноён уултай огт хамаагүй ашигт малтмалын лицензийн асуудлыг цуцлах тухай асуудлыг хэлэлцсэнтэй холбогдуулан Сентерра гоулд Монголиа ХХК-аас доорх мэдэгдлийг гаргаж байна.

Гадаадын хөрөнгө оруулалттай Сентерра Гоулд Монголиа ХХК нь Гацууртын алтны үндсэн ордод хамаарах тусгай зөвшөөрлийг 1997 оноос хойш эзэмшиж байна. 1992-2000 онд Гацуурт ХХК нь эдгээр тусгай зөвшөөрлийн талбайд алтны шороон ордын олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулсан байдаг. Сентерра Гоулд Монголиа ХХК нь 1998-2016 онд буюу 18 жилийн турш олон улсын стандарт, Монгол улсад дагаж мөрдөгддөг холбогдох бүхий л дүрэм журмын хүрээнд хайгуул хийхийн сацуу 100 гаруй сая ам.доллар зарцуулан холбогдох төрийн байгууллагаар үндсэн ордын нөөцийг батлуулж, бүртгүүлсэн байдаг.

Захиргааны хэргийн шүүхэд 2016 онд үүссэн “Ноён Уулаа Аваръя” ТББ-ын нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан шүүхийн маргаан өнөөг хүртэл үргэлжилж байна. Энэхүү маргаанд манай компани гуравдагч этгээдийн статустайгаар оролцож байна.

Гацууртын ордын тусгай зөвшөөрлийн талбай нь Ноён Уулын түүхийн дурсгалт газраас 15км, орон нутгийн иргэдийн шүтээн болсон Ноён уулнаас 10км-ын алсад оршдог бөгөөд дээрх бүс нутгийг УИХ, ЗГ-ийн шийдвэрээр Улс, аймгийн тусгай хамгаалалтад аль хэдийн авсан байдаг. Тухайлбал, 2012 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн “Хүннүгийн язгууртны дурсгалт цогцолбор газрын хамгаалалтын бүсийн хил тогтоох тухай” Засгийн газрын 104 дугаар тогтоол, 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтанд авах тухай” УИХ-ын 13-р тогтоол, 2017 оны 3 дугаар сарын 15-ны “Байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагийг тогтоох тухай” ЗГ-ын 90 дугаар тогтоол тус тус батлагдсан. Түүх, соёлын өвийг авран хамгаалах, дурсгалт газрыг хөндөхгүй байх нь манай компанийн үндсэн бодлого болно.

Харамсалтай нь Монгол улсын Засгийн газар өөрийн гаргасан шийдвэрээ шүүхийн өмнө санаатайгаар хамгаалахгүй байх, өмнөх шийдвэрүүдээ давхардуулж эзэнгүйдүүлэх, шүүхийн шийдвэр эцэслэгдээгүй байхад санаатайгаар олон нийтэд зөрүүтэй мэдээллийг түгээж байна. Цаашид энэ байдал хэвээр үргэлжилбэл Монгол Улсын нэгдэн орсон Хөрөнгө Оруулалтыг харилцан хамгаалах тухай Олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу Компанид үүссэн, ирээдүйд үүсэх бодит хохирлоо нэхэмжлэх болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Сентеррагоулд Монголия ХХК

2019 оны 09 сарын 11

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x