Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн Дэли хотноо Азийн үл хөдлөх хөрөнгийн чуулга уулзалт боллоо

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 8 сарын 27
Сурталчилгаа
Зураг зураг
 

Ази тив нь үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалтын өгөөж үзүүлэлтүүдээр  өнгөрсөн жилээс 6.2% ийн өсөлтийг үзүүлээд байгаа билээ.

Өдрөөс өдөрт үйл ажиллагаагаа тэлж дэлхийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хүчтэй нөлөөллөө үзүүлсээр буй RE/MAX чуудын  жил болгон уламжлал болон зохион байгуулагддаг Азийн бүсийн чуулган уулзалт энэ удаад Энэтхэг улсын Нью Дэли хотод байрах JW Marriоt зочид буудалд болж өнгөрлөө.

 

Олон улсын ийм арга хэмжээнүүд нь хил хязгааргүй хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжуудыг нээж мөн олон улс даяар болж буй шинэ мэдээ, мэдээлэл, технологийн дэвшлийг улс орондоо авчирах томоохон гүүр болдог билээ.

Азийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг мэргэжилтнүүд 2019 онд дараах байдлаар таамаглаж байна.

  • Хятад, Хонг Конг, Сингапур улсуудын хувьд өсөлт саарч байна.
  • Америк Хятадын худалдааны дайнаас үүдэлтэй Америкчуудын Ази дахь хөрөнгө оруулалт багасч байгаа ба Америк дахь үл хөдлөх хөрөнгийн зах зээлд жил бүр 11 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалтыг дангаараа хийдэг Хятадууд 15% р хөрөнгө оруулалтаа багасгах төлөвтэй байна.
  • Ази даяар оффисын түрээсийн зах зээл : Сингапурт 8% өсөлттэй, Бангалор болон Токио мөн өсөлттэй, харин Хонгконг, Шанхай, Бээжин ямар нэгэн өсөлтгүй, энэ зах зээлд томоохон тоглогчдын нэг Шензен хотод энэ зах зээл 4% р унах төлөвтэй байгаа юм.
  • Харин Хятадын зах зээлд өдөр бүр өсөн нэмэгдсээр буй интернет худалдаанаас шалтгаалан логистикийн зах зээл хурдтай тэлж байна. 
  • Филиппин улсын GDP  буюу үндэсний нийт бүтээгдэхүүн сүүлийн 3 жилийн хамгийн доод түвшиндээ хүрээд байгаа ч гэлээ ялангуяа худалдааны буюу оффисийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл эрэлттэй хэвээр байна.

Энэхүү арга хэмжээнд Азийн бүсийн 2017, 2018 оны Азийн шилдэг улсаар шалгарч байсан Монгол улсаа төлөөлөн 12 хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон Азийн орнуудаас төлөөлөн ирсэн 53 орны 120 гаруй төлөөлөгчидтэй хамт хуран чууллаа.

RE/MAX MONGOLIA бүс нь  үлгэр жишээгээр манлайлж Азийн бүсийг хүчирхэгжүүлэх 85 эрхэмүүдийн Монголоос 9 эрхэмийг онцолсон байсан юм.

 
 

Мөн чуулга уулзалтын үеэр болох  GLOBAL DISCUSSION зочин панелистаар RE/MAX Mongolia гүйцэтгэх захирал Б.Бүжинлхам, үйл ажиллагаа эрхэлсэн захирал Г.Тэмүүлэн, Бизнес хөгжил хариуцсан захирал Г.Одбаяр, RE/MAX Best оффисын захирал Э.Ануударь нар уригдан Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ололт амжилт, бусад боломжуудын талаар илтгэл тавьж мэдээллээ хуваалцлаа.  

RE/MAX Mongolia нь Азийн бүсдээ маш амжилттай ажиллаж буй бүсүүдийн нэг бөгөөд оффисын тооны өсөлт, агентуудын тооны өсөлт зэрэг үзүүлэлтээр Хятад, Энэтхэг, Япон, Солонгос зэрэг 53 орноос  2 р байранд орж шагнал гардсан байна.

Мөн 2018 оны Монголиа бүсийн шилдэг оффис болон О.Очирэрдэнэ захиралтай RE/MAX SKY оффис нь Азийн бүсдээ мөн үйл ажиллагаа, борлуулалтаараа 2 р байранд орж гайхалтай амжилтыг үзүүллээ.

 

Дашрамд дурдахад RE/MAX Mongolia ийн хоёр агент өнгөрсөн 2 р улирлын RE/MAX дэлхийн хэмжээний үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын жагсаалтанд борлуулалтын дүнгээрээ 35 болон 40 д шалгарсан билээ. Хүн ам багатай, зах зээл хязгаарлагдмал Монгол орны хувьд хүн ам, эдийн засгийн хэмжээ, худалдан авах чадвар зэргээрээ харьцуулалтгүй томоохон зах зээлүүдээс ийнхүү амжилтаараа ялгарч чадаж буй нь маш том үзүүлэлт, амжилт юм.   

 
 
 
 

Дэлхийн 7 гайхамшигийн нэгт зүй ёсоор тооцогддог инженер,  гайхалтай архетикторын илэрхийлэл болсон Таж Махал Энэтхэгийн Дели хотод байрладаг бөгөөд чуулга уулзалтанд оролцсон зочид энэхүү гайхалтай бүтээлийг үзэх аялалд уригдсан байна. 

 
 
 
 
 
 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.