БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.
ШУУД ҮЗЭХ:
БОАЖ-ийн сайд Н. Цэрэнбат “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Ингэсгээр:
Ингэснээр нийт зургаан аймгийн 13 нутаг дэвсгэрийг хамарч байгаа усын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хэмжээ 1.2 сая га-гаар буюу нийт газар нутгийн 0.83 хувиар нэмэгдэж 32.8 сая га газар улсын тусгай хамгаалалтад авагдаж байна.
Энэ дунд Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж буй "Монгол газар" компанийн эзэмшиж байсан нийт 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан. Эдгээр 13-аас зөвхөн дөрөв нь л байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан. Гэхдээ үйл ажиллагаа явуулахдаа Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай хуулиудыг зөрчсөн гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрлийг нь цуцалсан.
Тухайн АНН, хуулийн этгээд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан бол нөхөн төлбөрийн талаар гомдол гаргах эрх нь нээлттэй байгаа. Гэсэн хэдий ч байгаль орчны эсрэг үйлдсэн гэмт хэрэгт нь Монгол Улсын Засгийн газар төлөөлж зарим ААН-ийг хуулийн дагуу шалгуулах болно.
Тост, Тосон бумбын ордод үйл ажиллагаа явуулж байсан найм орчим ААН-ын тусгай зөвшөөрлийг цуцалсан" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!