Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд 1.1 тэрбум төгрөг зарцуулжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын хэмжээнд эхний долоон сард нийт 3,398 удаа аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгджээ. 

Үүний улмаас 146 хүн амь насаа алдаж, 42 хүн гэмтэж бэртэн 25,858 толгой мал, амьтан хорогдож, 30.8 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулсан байдал
 
Аюулт үзэгдэл, ослын тохиолдлын тоо
 

Учирсан хор уршгийг арилгахад Онцгой байдлын албаны болон бусад байгууллага, орон нутгийн иргэд нийт 22,471 хүн, 4,216 автомашин ажиллаж, нийт 946 хүний амь нас, болон төр, байгууллага, иргэд, ААН-н 42.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд 1.1 тэрбум төгрөг зарцуулжээ.

Тээврийн хэрэгслийн ослын 46 удаагийн дуудлагаар автомашин, техник хэрэгслийн эд ангид хавчуулагдсан 23 хүний амь насыг аварч, 69 хүнд тусламж үзүүлсэн.

Мөн цогцос гаргах 15 удаагийн дуудлагад нийт 297 хүн ажиллаж 18 цогцсыг ослын голомтоос гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан эд хөрөнгө 13.2 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.

 

Нас баралт

2019 оны эхний долоон сарын байдлаар нийт 146 хүн нас барсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26%-аар өссөн байна.

Аюулт үзэгдэл ослын улмаас нас барсан хүний тоо өмнөх оны мөн үетэй харьцуулалт
 
Аюулт үзэгдэл, ослын улмаас нас барсан хүний тоо
 

Үүний 26 нь 18 хүртэлх насны хүүхэд, 46 хувь буюу 12 хүүхэд обьектын гал түймэрт өртөж, 42 хувь нь буюу 11 хүүхэд үер, усны осолд өртөж нас барсан байна.

 
Аюулт үзэгдэл ослоор нас барсан хүн насны бүлэг, хүйсээр
 
Аюулт үзэгдэл, осолд өртөж нас барсан хүний тоо бүс нутгаар
 

 

Эх сурвалж: Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв