Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ундны усны эх үүсвэрээр нь ангилан гэдэсний савханцар бий эсэхийг шинжилжээ

Н.Мөнхзаяа iKon.mn
2019 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Найдвартай ундны ус, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн үйлчилгээгээр хангагдах нь эрүүл мэнд, сайн сайхан аж амьдрал, бүтээмжид нөлөөлөх гол хүчин зүйл бөгөөд хүний эрх гэдгийг ихэнх хүн хүлээн зөвшөөрдөг.

Тэгвэл Монгол Улсын иргэд энэхүү үйлчилгээгээр хангагдаж байгаа эсэхийг Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2018 оны “Нийгмийн судалгааны түүвэр”-т тодруулжээ. 

Уг судалгаа нь ундны усанд гэдэсний савханцар /Е Коли/ илэрсэн өрхийн хүн амын тоог хувьчлан харуулсан байна.

Судалгаанд 9,903 иргэнийг хамруулан, гэдэсний савханцар бий эсэхийг шинжилжээ.

Шинжилгээний дүнд:

  • Сайжруулсан эх үүсвэр буюу төвлөрсөн системд холбогдсон, хамгаалагдсан гүний худаг, савласан усыг ундандаа ашиглаж буй иргэдийн дунд гэдэсний савханцар их буюу 100 мл-т 11-100 тоологдох хувь дунджаар 5.3 хувь байв.
  • Сайжруулаагүй ундны усны эх үүсвэртэй иргэдийн хувьд дээрх хувь ойролцоогоор хоёр дахин их буюу 9.8 байжээ.

Түүнчлэн амьдралын түвшингээр нь авч үзвэл

  • амьжиргааны доогуур түвшинтэй иргэдийн гэдэсний савханцар 100 мл-т 11-100 тоологдох тохиолдол 11.8 хувь ,
  • дундаж түвшний иргэдэд 6.8 хувь,
  • дунджаас дээгүүрхэд 6.1 хувь байсан бол
  • амьжиргааны дээгүүр түвшинтэй иргэдээс гэдэсний савханцар 100мл-т 11-100 тоологдох хувь 2.5 байгаа юм.

Судалгааны дэлгэрэнгүй тоон мэдээлэл: