Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрчээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Photo by: Getty Images

Үндэсний статистикийн хорооноос 2019 оны хагас жилийн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик мэдээллийг өнөөдөр танилцууллаа. Тус тайланг Эдийн засгийн статистикч Д.Баасан танилцуулсан юм. 

Улсын хэмжээнд 2019 оны эхний хагас жилд халдварт өвчнөөр өвчлөгчид 22.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 4.4 хувиар нэмэгдсэн байна. 

Үүнд салхин цэцгээр өвчлөгчид 2,141-ээр, цусан суулгаар өвчлөгчид 97-оор, гонококкт халдвараар өвчлөгчид 85-аар, сүрьеэгээр өвчлөгчид 51-ээр өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 1,114-өөр буюу 53.4 хувиар, трихомониазаар өвчлөгчид 270-аар буюу 11.1 хувиар, тэмбүүгээр өвчлөгчид 202-оор буюу 6.2 хувиар буурсан байна.

Мөн өнгөрсөн сард Улаанбаатар хотод ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрч, улсын хэмжээнд нийт 274 болсон байна.