Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Бага насны хүүхэд хүчиндсэн этгээдүүдэд 14, 15 жилийн хорих ял оноожээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Замын-Үүд сум дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ч.Э болон Ч.М-д холбогдох эрүүгийн хэргүүдийг 2019 оны зургаадугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.

Хэргийн талаар тодруулбал, 30 настай, эрэгтэй Ч.Э нь 2018 оны 9 дүгээр сараас 2019 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд 9 настай хүүхдийг бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндсэн, 50 настай, эрэгтэй Ч.М нь 11 настай хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан удаа дараа хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхээс Ч.Э, Ч.М нарыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ч.Э-д 15 жил, Ч.М-д 14 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна.

 


Эх сурвалж: Дорноговь аймгийн прокурорын газар