Хуулийн байгууллага бага насны хүүхэд хүчиндсэн гурван хэргийг хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.
Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Б.Э-д холбогдох хэргийг тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцжээ.
Шүүхээс Б.Э-г 10 настай бага насны хүүхэд хүчиндсэн гэм буруутайд тооцож, 18 жил 7 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Тус хэргүүдийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүх 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хянан хэлэлцжээ.
Э нь бага насны хүүхдийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон 13 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр болсон байна.
Харин М нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бага насны хүүхдийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Эх сурвалж: Улсын ерөнхий прокурорын газар