2019/11/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,705.07₮
B30
УЛААНБААТАР
-2°
|
-13°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-23°
09:00
S32
-16°
10:00
S32
-13°
11:00
S32
-9°
12:00
S32
-5°
13:00
S32
-3°
14:00
S30
15:00
S30
16:00
S30
-1°
17:00
S26
-3°
18:00
S26
-3°
19:00
S26
-4°
20:00
S26
-5°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/02 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2019” Баян-Өлгий аймагт үргэлжилж байна

ikon.mn
2019 оны 7 сарын 2
iKon.MN

Баян-Өлгий аймаг, Өлгий сум, 2019 оны 7-р сарын 1


Монголын гурван хүн тутмын нэг нь зүрх судасны өвчний улмаас хорвоог орхиж байна гэсэн харамсалтай статистик бий. Хүн амын дунд аюулын харанга дэлдэж, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай иргэдэд мэдлэг мэдээлэл олгож, эрт илрүүлгийн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо хийж, орон нутгийн эмч нарт сургалт зохион байгуулах ажлыг “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы хүрээнд 2017 оноос хэрэгжүүлж ирсэн билээ.

П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлгийн санаачилгаар ХААН Банкны компанийн нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангийн санхүүжилт дэмжлэгээр, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/ хамтран энэхүү аяныг өнөө жил баруун бүсийн гурван аймагт өрнүүлж буй. Тодруулбал, 6-р сарын 22-24-нд Увс, 6-р сарын 25-27-нд Ховд аймагт “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг хэрэгжүүлсэн бол өчигдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд аяны нээлт боллоо. Давсны хэрэглээ өндөртэй, мөн өндөрлөг уулын бүсэд оршдог баруун аймгийн иргэдийн дунд зүрх судасны өвчлөл улсын дунджаас өндөрт тооцогддог. Аяны багийнхан Увс, Ховд аймагт ажиллахдаа нийт 3,237 иргэнд урьдчилан сэргийлэх үзлэг, эрсдэлийн үнэлгээ хийж, түүнээс 627 хүн цусны даралт ихсэлттэй нь илэрчээ.

Түүнчлэн 461 хүнийг төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг оношилгоонд хамруулж, орон нутгийн 120 эмч, мэргэжилтэнд сургалт зохион байгууллаа. Мөн аяныг хамтран зохион байгуулагч НЭМҮТ-ийн судлаачдын баг тухайн орон нутгийн иргэдэд зөв хооллолт, эрүүл амьдралын хэв маяг болон цусны даралт ихсэлтээс урьдчилан сэргийлэх тухай мэдлэг мэдээлэл олгосон юм.

Баян-Өлгий аймгийн хүн амын дундах нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчлөл буюу  нийт нас баралтын 42.4 хувь нь зүрх судасны өвчлөлөөс үүдэлтэй нь анхаарал татсан үзүүлэлт юм.

Тус аймгийн зүрх судасны өвчлөлийн 69.1 хувийг цусны даралт ихсэх өвчин, 7.6 хувийг зүрхний судасны нарийсал, 11.2 хувийг тархи судасны өвчин, үүнээс 18.7 хувийг тархины харвалт эзэлж байна.  

Аяны хүрээнд Баян-Өлгий аймгийн төв талбайд өчигдөр иргэдэд урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг оношилгоо хийсэн бол өнөөдөр аймгийн  Нэгдсэн эмнэлэгт П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлгийн эмч нар зүрх судас, зүрхний шигдээс, мэдрэл, тархины харвалт, бөөр, хоол боловсруулах замын эмгэг зэрэг нарийн мэргэжлийн үзлэгт хамрууллаа. Өөр нэг онцлог нь “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы хүрээнд Баян-Өлгий аймгийн ЗДТГ-т даралт хэмжих багаж бүхий “Эрүүл мэндийн булан“ байгуулж өгсөн бөгөөд иргэд үнэ төлбөргүй цусны даралтаа хэмжих боломж олгож буй юм. Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы багийн эмч нар ийнхүү Баян-Өлгий аймагт ажиллаад, энэ жилийн хувьд аянаа өндөрлүүлэх юм.  

Сүүлийн үед цусны даралт ихсэх өвчин эрс залуужиж, хот суурин газрын төдийгүй орон нутгийн хүн амын дунд хурдтай тархаж буй нь хөдөлгөөний хомсдол, хүн амын дундах таргалалт, зохисгүй хооллолт, амьдралын хэв маяг өөрчлөгдсөн, стресс зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж буй тухай эмч мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс аяны зорилтот бүлгийг даралтаа тогтмол хянадаг буюу эмчийн хяналтанд байдаг хүмүүсээс илүүтэй хөдөлмөрийн насныхан руу чиглүүлж буйгаараа онцлогтой. Иргэд та бүхэн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, даралтаа тогтмол хянаж хэвших нь өөрийгөө болон гэр бүл, хайртай дотны хүмүүсээ эрсдэлт хүчин зүйлсээс хамгаалах чухал алхам юм шүү.                                                                 

Та, бид цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлж чадна!

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x