Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

LendMN-д Онлайн дэлгүүр нээгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 6 сарын 5
Сурталчилгаа

Монголын бизнесийн салбарт цоо шинэ уур амьсгалыг оруулж технологи дээр суурилсан зээлийн болон төлбөрийн системийн шийдлийг хэрэглэгчиддээ хүргэж байгаа LendMN аппликейшнд Зөвхөн ЛэндМН-ий хэрэглэгчдэд зориулсан цоо шинэ онлайн дэлгүүр нээгдлээ.

 

Өнөөдрийн байдлаар LendMN аппликейшныг 600’000 гаруй хэрэглэгч  гар утсандаа татсан бөгөөд тус аппликейшнээр барьцаагүй зээлийн үйлчилгээ авах, төлбөр тооцоо, худалдан авалт хийх, шимтгэлгүй шилжүүлэг хийх зэргээр өдөр тутамдаа тогтмол ашиглаж байна.

ЛэндМН-ий хэрэглэгчиддээ барьж буй бас нэгэн нэмэлт үйлчилгээ болох онлайн дэлгүүр нь 1’000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгч, албан ёсны борлуулагчаас хэрэглэгчдэд санал болгож, худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг  ѳдрийн  дотор л хүссэн байршилд тань хүргэлт хийдгээрээ онцлог юм.

Онлайн худалдааны сувгийг сонгох хэд хэдэн шалтгааныг танд сонирхуулья.

1.Маш хялбар, найдвартай төлбөрийн систем

Онлайнаар бараа үйлчилгээ худалдан авахад хэрэглэгчдэд тулгардаг хамгийн том асуудал бол тухайн худалдааны сайтад өөрийн банкны картын мэдээллээ өгөх байдаг. Тэгвэл та LendMN-ий онлайн худалдаанаас худалдан авалт хийснээр ямар нэгэн банкны эсвэл дансны мэдээллээ хэн нэгэнд өгөх шаардлагагүй.

2.Цаг мѳнгѳѳ хэмнэх боломж

Бид ямар нэгэн худалдан авалт хийхийн тулд тухайн бараагаа хаана байгааг хайх, байгаа байршилд нь зорьж очих, очих замдаа унааны мөнгө үрж, зам дээр түгжрэх гээд тоочоод байвал олон асуудал байдаг шүү дээ. Тэгвэл одоо ердөө гар утсаа гаргаад л өөрийн хайж буй зүйлээ хормын дотор л худалдан авна.

3.Худалдан авалтаа хянах систем

Ихэнх тохиолдолд хүмүүс дэлгүүр хэсч, бараа бүтээгдэхүүн сонгохдоо төлөвлөсөн төсвөөсөө илүү үнийн дүнгээр худалдан авалт хийх хандлагатай байдаг. Тэгвэл та онлайнаар худалдан авалт хийснээр зардлаа хянах, бусад ижил төстэй бараануудтай үнийг нь харьцуулан сонгож, илүү хэмнэлттэй, хяналттай худалдан авалт хийх боломжтой.

4.Дансны үлдэгдэлдээ санаа зовох хэрэггүй

Худалдан авахыг хүссэн зүйл чинь хямдралтай эсвэл яг чиний хайж байгаа өнгө загвар, яг одоо л худалдан авах хэрэгцээ шаардлага гарахад хангалттай мөнгө байхгүй байх тохиолдолд зөндөө л байдаг. Тэгвэл яг энэ тохиолдолд нөгөө л Lendmn аппликейшн дотроосоо хормын төдийд л ямар ч барьцаагүй зээлээр Лэнд хэтэвчээ цэнэглээд л худалдан авалтаа хийнэ шүү дээ.

5.Баталгаат хүргэлт

Та сонголтоо хийгээд, Лэнд хэтэвч ашиглан хамгийн хялбараар төлбөрөө төлчихсѳн уу. Тэгвэл одоо худалдан авсан бараа тань таны гар дээр ирэхийг хүлээх л үлдлээ. LendMN онлайн худалдааны хүргэлт ердөө ѳдрийн  дотор л таны захиалгыг хүссэн байршилд чинь хүргэнэ шүү дээ.
 
Одоо харин Lendmn аппликейшнээ татаад л хэтэвчээ цэнэглэх л үлдлээ.

Хүссэн бараагаа Лэнддий

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.