Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Солонгосын “Райнос Эссет Менежмент” компани Монгол Улсад салбараа нээлээ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 6 сарын 4
Сурталчилгаа

2019 оны 6-р сарын 3-ны өдөр Солонгос улсын Райнос Эссет Менежмент компани Монгол улсад өөрийн салбар "Райнос Эссет Менежмент Монгол" компаниа нээлээ. Нээлтийн ёслол Шангрила зочид буудалд болж Санхүүгийн Зохицуулах Хороо, Мирэ Ассет Секьюритис Монгол ҮЦК, АНД Системс, ЛэндМН, ХХБанк, Хаан Банк, болон бусад томоохон санхүүгийн байгууллагуудын төлөөлөгчид урилгаар оролцлоо.

 

Энэхүү нээлтийн арга хэмжээний үеэр Райнос Эссет Менежмент Монгол компани нь 10 тэрбум төгрөгний үнийн дүнтэй компанийн бондын санхүүжилтын санамж бичигт Монголын тэргүүлэгч финтек компани ЛэндМН-ийн толгой компани “АНД Системс” компанитай байгуулав. Уг гэрээний дагуу өнгөрсөн 4-р сард эхний ээлжийн санхүүжилтийг АНД Системс компанид амжилттай татан төвлөрүүлээд байна.

 

Нээлттэй бондтой харьцуулахад хаалттай бонд нь цаг болон зардал бага шаарддаг бөгөөд энэ нь АНД Системс компанийн хувьд санхүүжилт босгох үйл явцыг түргэсгээд зогсохгүй гадаадын томоохон санхүүгийн байгууллага болох Райнос Эссет Менеженттэй хамтран ажиллах зэрэг давуу талуудыг бий болгож байгаа юм.

Түүнчлэн, нээлтийн үйл ажиллагааны үеэр Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК нь ЛэндМН компанитай 4 сая ам.долларын Итгэлцлийн гэрээний дагуу хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. Өнгөрсөн 4-р сард Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК нь эхний ээлжийн 1 сая ам.долларын санхүүжилтийг Райнос Эссет Менежент болон бусад гадны хөрөнгө оруулагчдаас ЛэндМН компанид босгож өгчээ.

 

Тус нээлтийн ёслолын үеэр Райнос Эссет Менежент (Korea) нь АНД Системс ХХК-тай 3 сая ам.долларын үнийн дүнтэй компанийн бондын санамж бичигт гарын үсэг зурав.

 

2018 оны 4-р сард АНД Системс компани нь Солонгос улсын хөрөнгийн зах зээлээс 1.5 сая ам. долларын бондын санхүүжилт босгосон бөгөөд энэ нь бүхэлдээ Райнос Эссет Менежмент компанийн хөрөнгө оруулалт байв. Энэ үйл явдал нь Монгол компани Солонгос улсын хөрөнгийн зах зээлд ам.долларын бондын санхүүжилт босгосон анхны тохиолдол болсон ба АНД Системс компани нь өөрийгөө томоохон хөрөнгө оруулагчидад таниулаад зогсохгүй Азийн бусад улсаас санхүүжилт  босгох үйл явдлын эхлэл болж байгаа юм.   

“Райнос Эссет Менежмент” компанийн гүйцэтгэх захирал Чун Мюнгхо нээлтийн үеэр хэлэхдээ “Юун түрүүнд Санхүүгийн Зохицуулах Хорооны Дарга С.Даваасүрэн болон түүний хамт олонд бидний үйл ажиллагааг дэмжиж Монгол улсын хөрөнгийн зах зээлд анхны хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулахад маш их дэмжлэг үзүүлсэнд хамт олныхоо зүгээс гүнээ талархал илэрхийлж байна. Цаашид бид өөрсдийн олон жил хуримтлуулсан туршлага мэдлэг чадвараа дайчлан энэ салбарыг хөгжүүлэхийн төлөө СЗХ-той нягт хамтран ажиллана гэдгээ хэлэхэд таатай байна.” гэв. 

Райнос Эссет Менежмент нь АНУ, Япон, Хонг Конг зэрэг орнуудад болон Европын улсуудад 120 гаруй хөрөнгө оруулалтын төсөл амжилттай хэрэгжүүлээд буй “Equity-Linked Bond буюу хувьцаа барьцаалсан бондын хөрөнгө оруулалтаар мэргэшсэн Солонгос улсын тэргүүлэгч хөрөнгө оруулалтын менежментийн компани юм.

Райнос Эссет Менежент нь олон улсад өөрийн ELB-ийн хөрөнгө оруулалтын үйлчилгээг санал болгож эхэлснээр хөгжиж буй болон фронтир зах зээлүүдэд үйл ажиллагаагаа хурдацтай өргөжүүлсэн туршлагатай компани бөгөөд Вьетнам улсад гэхэд тухайн улсын 4 том компанид нийт 100 сая ам. долларын хөрөнгө оруулсан байна. 

2017 оноос эхлэн Райнос Эссет Менежмент компани нь Монголын санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулалтын үйл ажиллагаагаа эрчимчүүлж Солонгос улсаас их хэмжээний хөрөнгө оруулалтыг Монголын томоохон компаниудад амжилттай татан төвлөрүүлээд байна. Тухайлбал Райнос Эссет Менежмент нь Монголын Хөрөнгийн Биржийн IPO-д хөрөнгө оруулсан анхны гадаадын хөрөнгө оруулагч бөгөөд 7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий ELB-ийн арилжаа хийж байсан юм. Мөн тус компани нь Монгол улсаас гадаадын зах зээлд гаргасан Mongolian Sovereign Bond, DBK, болон MIK бондуудыг худалдан авч өөрийн хөрөнгө оруулалтын багцаа төрөлжүүлсэн юм. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.