Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Пицца Хат брэнд ЭХЭМҮТ-н “ХЭЛ ЗҮЙН ӨРӨӨ”-г бүрэн тохижуулж өглөө

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 5 сарын 28
Сурталчилгаа

“Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн “Хэл заслын өрөө”-г Пицца Хат брэнд бүрэн засаж, тохижууллаа.

 

Улсын хэмжээнд ганцхан байдаг хэл заслын өрөөнд хэл ярианы гажигтай, сонсголгүй дүлий хүүхдүүдээс гадна аутизм, дауны синдром-той хүүхдүүд хотын 9 дүүрэг болон 21 аймгаас жилд дунджаар 3000-3500 удаа эмчлүүлдэг учраас тус өрөөнд дуу тусгаарлагч хана хийж эмчилгээ явуулахад огт дуу, чимээ гарахааргүй болгон тохижуулах нь нэн чухал шаардлагатай байсан.

 

Ялангуяа мэс заслын дараах хэл засал болон сонсголын аппараттай анх сонсож сурч байгаа хүүхэд чимээ байгааг мэдрүүлэх ялган таниулахад дуу тусгаарлагчтай өрөө  хамгийн чухал байдаг. Харин Пицца Хат нь тус өрөөг зориулалтын дуу тусгаарлагчтай болгон засаж, тохижуулан хүүхдийн ном гэх мэт эмчилгээнд шаардлагатай бүхий л хэрэгцээт зүйлсийг бэлтгэн хүлээлгэн өгч байгаа тул хүүхдүүд зориулалтын дуу тусгаарлагчтай, тухтай өрөөнд эмчилгээнд хамрагдаж хэл ярианы бэрхшээл бүрэн засрах боломжтой болж байна.  

 

Пицца Хат нь нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, гэр бүл, боловсролд чиглэсэн олон  ажлуудыг хэрэгжүүлдэг ба брэндийн 5 жилийн ойг тохиолдуулан 5 сайн үйлсийн ажлууд хийж байгаагийн нэг нь тус эмнэлгийн  өрөөг тохижуулах ажил боллоо. Пицца Хат-с сошиал хуудсандаа ямар ажил хийж нийгэмдээ хувь нэмэр оруулах талаар нээлттэйгээр олон нийтээс санал асуулга авсан ба олон хүмүүс тус эмнэлгийн өрөөг санал болгосноор улсын хэмжээнд ганцхан байдаг хэл зүйн өрөөг сонгон тохижуулж өгч байгаа юм.

 

Тус өрөөг тохижуулахдаа эмч, эмнэлгийн эрхлэгчдийн хүсэлтийн дагуу өнгөлөг засалтай болгож эмчилгээ хийлгэхэд илүү сонирхолтой бас тухтай байх талаас нь тохижуулсан тул хүүхдүүдийн хамгийн дуртай эмнэлгийн өрөө болох юм.

 
 

Эмчийн ширээ, сандал, шкафнаас эхлүүлээд хүүхдийн ширээ сандал мөн өрөөний тааз, цонх, гэрэл, угаалтуур, шал гээд бүхий л шаардлагатай хэсгүүдэд засвар хийн бүрэн шинэчлэлт хийсэн ба цаашдаа ч Пицца Хат брэндийн зүгээс тус хэл зүйн өрөөг байнга дэмжиж ажиллах юм.

 

Хайрлах нь хуваалцахаас уриатай Пицца Хат брэнд нь дараа дараагийн нийгмийн хариуцлагын ажлаараа хүүхдүүдэд чиглэсэн олон ажлыг хийхээр төлөвлөж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.