2019/09/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.87₮
B30
УЛААНБААТАР
12°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
13°
|
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S29
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S29
07:00
S30
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/28 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чипсэнд агуулагдах давс нь өсөлтийг удаашруулж, харшил үүсэх шалтгаан болдог

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 5 сарын 28
Сурталчилгаа

Эх үрсийн баярыг угтан дэлгүүрүүдээр төрөл бүрийн бэлгийн багц худалдаалагдаж эхэллээ. Гэвч ихэнх бэлэг нь хүүхдийн биед сөрөг нөлөөтэй газтай ундаа, сахарын агууламж өндөртэй жүүс, чипс болон амттан харагдаж байна.

Баярын өдөр бид бяцхан үрсдээ бэлэг гэхээсээ илүү сахарын агууламж маш өндөр, тэжээллэг бодисгүй хүнсний зүйлсийг сонгон өгч байгаагаа эргэн харах цаг болжээ. Дээр дурдсан бүтээгдэхүүнүүд нь  илчлэг ихтэй тул илүүдэл жинг үүсгэж, зүрх, судасны олон төрлийн өвчнөөр өвдөх эрсдлийг нэмэгдүүлдэг. Мөн сахар нь цусан дахь инсулины хэмжээг нэмэгдүүлдэг тул чихрийн шижин, зүрхний шигдээс өвчний шалтгаан болно. Хүүхдүүдийн идэх дуртай чипс нь тос  болон нүүрстөрөгч их, давслаг, амт оруулагч болон өнгө оруулагчтай бүгээгдэхүүн юм. Чипсэнд байгаа давс хүүхдийн биед орж, ясны өсөлтийг удаашруулаад зогсохгүй амт, үнэр оруулагч нь харшил үүсэх шалтгаан болдог.

Харин томчууд бид ч хааяа хэрэглэх дуртай газтай ундааны хүний биед учруулах нэг том аюул нь бидний хоол боловсруулдаг хамгийн чухал эрхтэн болох шүдэнд заналхийлдэг байна. Ялангуяа шүд нь дөнгөж бэхжиж, боловсрох шатандаа явж байгаа бага насны хүүхдэд газтай ундаа уулгах нь олон сөрөг үр дүн дагуулахыг хүнс судлаачид сануулж байна. Учир нь газтай ундаанд агуулагддаг сахар болон бусад хүчиллэг бодисууд нь эхний ээлжинд шүдний гадаргуу буюу пааланг гэмтээж, шүд цооруулахаас гадна цоорхой шүдээр дамжин буйланд, цаашлаад цусанд орж, хүний гормоныг гэмтээдэг байна.

Иймд гаазтай ундаа, чипснээс татгалаж аль болохоор бага хэрэглэх, болж өгвөл огт хэрэглэхгүй байх, харин оронд нь сүү, цагаан идээ, байгалийн жимс, жимсгэнээр хийгдсэн ямар нэгэн генийн өөрчлөлт, амт үнэр оруулагчгүй эрүүл бүтээгдэхүүн сонгон хэрэглэдэг дадалтай болох нь таны болон таны хүүхдийн эрүүл мэндэд нэн тустай.

Сүү сүүн бүтээгдэхүүнтэй эрүүл бэлэг болох Danone корпорацийн хүүхдэд зориулсан тараг Растишка-гаар бэлтгэсэн багц худалдаанд гарсан байна. Растишка нь үнээний шингэн сүүгээр хийгддэг, байгалийн цэвэр жимстэй, удаан хадгалах консервант агуулаагүй, генийн өөрчлөлтгүй Кальци болон Д витаминаар баяжуулсан, хүний биеийн дархлааг дэмжигч сүүн хүчлийн бактери агуулсан хүүхдэд зориулсан тараган бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог билээ.

 

 

 

ЭНХРИЙ ҮРСДЭЭ ЭРҮҮЛ БЭЛЭГ СОНГОЦГООЁ

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x