Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: АН-ын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

ikon.mn
2019 оны 5 сарын 28
iKon.MN

 “Blue Sky” зочид буудлын даймонд танхимд

09:00 цагт “Дэлхийн сүүний өдөр”-ийг тэмдэглэнэ.

“Туушин” зочид буудалд 

09:00 цагт “Бизнес ба хүний эрх” сургалт, зөвлөгөөн болно.

“Шангри-Ла” зочид буудалд

09:00 цагт  “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төслийн туршлага солилцох семинар” болно.

Сүхбаатар дүүргийн III хорооны 8 дугаар байранд 

11:00 цагт Речингийн Хатанцэцэг болон түүний нөхөрт Дэлхийн оюуны Академиас "Сод мэргэн гавьяат" шагнал гардуулна.

Хэвлэлийн хүрээлэнд

11:00 цагт “Ажилчдын нэгдсэн төв”-өөс барилга дээр хөдөлмөрийн гэрээгүйгээр ажиллаж буй залуусын эрхийг хамгаалах асуудлаар мэдээлэл хийнэ. 

“Улаанбаатар” зочид буудалд 

11:00 цагт “Өсвөр үеийнхнийг эрүүл дадалд суралцуулах тогтвортой тогтолцоо байгуулах төсөл”-ийн хаалтын ёслол болно.

Офицеруудын ордонд

11:00 цагт  НҮБ-ын "Энхийг сахиулагчдын өдөр"-т зориулсан баярын хурал, хүндэтгэлийн тоглолт болно.

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд 

11:30 цагт нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Соёл урлагийн газраас “Хүүхдээ сонсох өдөр” хэлэлцүүлгийн талаар мэдээлэл хийнэ. 

“МN” мэдээллийн төвд

11:00 цагт “Цагаан тоосны аюулаас ирээдүйгээ аврах хөдөлгөөн”-өөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт Эн Би Си ХХК-ийн удирдлагууд Тv8 телевизийн болж буй үйл явдалтай холбоотой тайлбар өгнө.

12:00 цагт Иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллагууд нэгдэн “Засгийн газрын гишүүдийг огцруулах нь хэнд ашигтай вэ” сэдвээр мэдээлэл хийнэ.

12:30 цагт ЭМЯ-ны гадна талбайд жагсаал зохион байгуулсан иргэд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

13:00 цагт Ардчилсан оюутны холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

12:00 цагт АН-ын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:30 цагт Аж үйлдвэрийн салбарын инженерүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. 

Тусгаар тогтнолын ордонд 

15:00 цагт МАН-ын бага хурал болно.