Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Санхүүгийн Форум 4 дэх жилдээ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 5 сарын 28
Сурталчилгаа
Зураг зураг

Тэнгэр Даатгал ХХК харилцагч байгууллагуудынхаа удирдах ажилтнуудад зориулж 4 дэх удаагийн САНХҮҮГИЙН ФОРУМ-аа олон улсад нэр хүнд бүхий санхүү, даатгалын салбарын томоохон төлөөлөл, Forbes сэтгүүлийн компанийн 87%-ийг даатгагч American International Group (AIG) групптэй хамтран энэ оны 05 дугаар сарын 29-нд зохион байгуулах гэж байна.

Форумаар Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, удирдах ажилтнуудад тулгардаг эрсдэлүүд, болон цахим эрсдэлийн зөвлөмжүүд зэрэг сонирхолтой сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнөх бөгөөд AIG группийн Ази Номхон далайн орнуудын Санхүүгийн даатгал хариуцсан захирал ноён Дэвид Хо болон санхүүгийн даатгалын эксперт хатагтай И Лин нар хүрэлцэн ирж санхүүгийн даатгал, цахим гэмт хэргийн бүс нутгийн чиг хандлага болон байгууллагын эрсдэлийн удирдлагын талаарх олон улсын арга туршлагаасаа хуваалцах болно.

“Бид Санхүүгийн Форумыг жил бүр зохион байгуулж байгаа нь Монгол Улсад олон улсын даатгалын жишгийг тогтоох, байгууллагын сайн засаглалыг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой” хэмээн Тэнгэр Даатгал ХХК-ийн Гүйцэтгэх захирал ноён Ойбек Н.Халилов онцолсон бөгөөд түүний ярилцлагыг хүргэж байна.


- Тэнгэр Даатгал жил бүр санхүүгийн форум зохион байгуулдаг. Энэ жилийн санхүүгийн форумын онцлог юу вэ?

- Бид Санхүүгийн форумаа 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулж байгаадаа баяртай байна.

2016 онд Монголд анхны форумаа зохион байгуулж байсан бөгөөд санхүүгийн төрлийн даатгал нь Монголд шинэ байсан учраас таниулах зорилготойгоор хийж байсан.

Өнгөрсөн жилүүдэд бид банкны бүрэн баталгааны даатгалыг таниулахын тулд банк санхүүгийн байгууллагыг урьж, бизнес эрхлэгчдээ дэмжих зорилготойгоор худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулж, мөн шилдэг 100 компанийг урьж оролцуулж байсан. Мөн салбарын шинэ чиг хандлага, мэдээ мэдээллийг багш, оюутнуудад хүргэж санхүүгийн төрлийн даатгалын боловсролыг дэмжих зорилгоор МУИС-ийн Бизнесийн сургуультай хамтран зохион байгуулж байсан.

Харин  энэ жилийн Санхүүгийн форумаар хэрэгцээ шаардлага нь жилээс  жилд нэмэгдэж байгаа цахим гэмт хэргийн эрсдэлийн удирдлага болон удирдах ажилтны хариуцлагын даатгал буюу “D&O даатгал”-ын тухай дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр ажиллаж байна.  

Сүүлийн 4 жилийн хугацаанд манай форумын оролцогчид бас их өөрчлөгдөж ирсэн  бөгөөд энэ жилийн Санхүүгийн форумаараа АНУ болон БНХАУ-ын худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн байгууллагууд болон Монгол Улсынхаа хөгжил дэвшилд өөрсдийн үнэ цэнэтэй хувь нэмрээ оруулж буй төрийн байгууллага,  төр-хувийн хэвшлийн түншлэлийн төлөөллүүд г.м өргөн цар хүрээг хамруулж байна.

Даатгалын компанийн хувьд бид даатгалын сонгодог төрлийг бус санхүүгийн төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг хөгжүүлж, байгууллагад үүсч болох эрсдэлийг шийдвэрлэх олон улсын арга туршлагыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

- Удирдах ажилтны хариуцлагын даатгалын үйлчилгээ үзүүлж байгаа бусад даатгалын компаниудаас Тэнгэр Даатгал юугаараа давуу вэ?

- Юуны түрүүнд бид Монгол Улсад  удирдах ажилтны хариуцлагын даатгалын үнэлгээг өөрсдөө хийж байгаа анхны дотоодын компани.

Санхүүгийн төрлийн даатгал нь Монгол Улсад харьцангуй шинэ бөгөөд бид дотооддоо өөрсдийн мэргэжилтнүүдийг бэлтгэж тухайн компанийн эрсдэлд тохирсон андеррайтингийн үйлчилгээг үзүүлэхээр ажиллаж байна. Хариуцлагын даатгалын зах зээл маш онцгой учраас олон улсад хэрэглэгддэг нөхцөлийг шууд авч хэрэгжүүлэх нь тохиромжгүй.

Би өөрөө олон улсын American International Group Inc-д 22 жил ажилласан туршлагатай бөгөөд AIG группийн олон улсын экспертүүдээс санхүүгийн даатгалын эрсдэлийн талаар манай мэргэжилтнүүд суралцаад явж байна.

- Санхүүгийн даатгалын ямар ямар бүтээгдэхүүн байдаг вэ?

- Санхүүгийн даатгалын бүтээгдэхүүний зарим жишээг дурдвал:  Удирдах ажилтны хариуцлагын даатгал, Цахим гэмт хэргийн эрсдэлийн даатгал, Банкны бүрэн баталгаа, Мэргэжлийн хариуцлагын даатгал г.м төрлүүд байдаг.

- Удирдах ажилтны  хариуцлагын даатгал гэж чухам юуг  хэлээд байна вэ? Яагаад тухайн байгууллагад удирдах ажилтны хариуцлагын даатгал чухал вэ?

- D&O нь даатгал  нь олон улсын даатгалын зах зээлд өргөн танигдсан даатгал юм. Ихэнх улс орнуудад удирдах албан тушаал хашиж буй захирлууд, ‘‘c’’ түвшний удирдлагууд  D&O даатгалгүйгээр тухайн ажилд орох гэрээгээ байгуулдаггүй.

Үндсэндээ энэ төрлийн даатгал нь удирдах ажилтнууд компанийн төлөө зөв гэж бодож гаргасан буруутай шийдвэрээс шалтгаалан гуравдагч этгээдэд эсвэл өөрийн байгууллагадаа учруулсан санхүүгийн хохирлоос хамгаална.

Энэ төрлийн даатгал нь компанийг сайн засаглалтай болгож, тухайн удирдах ажилтанд санхүүгийн дарамтгүйгээр шийдвэр гаргах боломжийг олгохоос гадна гаргасан шийдвэрээс хамааран компанид үүсэх хуулийн хариуцлагаас хамгаална.

- Цахим эрсдэлийн удирдлагын ямар ямар шийдлүүд байдаг вэ?

- Юуны өмнө, цахим эрсдэлийн менежмент нь тухайн байгууллагын мэдээллийн технологи, кибер салбар дахь компанийн сайн засаглалтай холбоотой. Компаниуд өөрсдөө системээ хаалттай байлгах, мэдээллийн технологийн тусгайлсан шийдлүүдтэй байдаг. Энэ нь үндсэндээ тухайн компани маань эрсдэлээ өөр дээрээ авч байна гэсэн үг. 

Цахим эрсдэлийн даатгал нь харьцангуй шинэ төрлийн даатгал бөгөөд тухайн компанийн систем кибер халдлагад өртсөнөөс болж учрах санхүүгийн хохирлоос хамгаална.

- Мэргэжлийн хариуцлагын даатгалын талаар та манай уншигчдад тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

- Мэргэжлийн хариуцлагын даатгал нь мэргэжлийн үйлчилгээгээ үзүүлж буй мэргэжилтнүүдийн гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагыг даатгадаг.

Нэг жишээ дурдахад Монгол Улсын уул уурхайн салбарт олон гадны эксперт, инженерүүд ирж, туслалцаа үзүүлж байгаа бөгөөд гаргасан шийдвэртээ хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээж байдаг.

Инженер нь нарийн мэргэжлийн ажил бөгөөд гаргасан алдаанаас хамааран их хэмжээний хохирол үүсч болно.

Жишээлбэл зуун сая долларын үнэтэй салхин хөдөлгүүр дээр инженер  ажиллахад инженерийг ажиллуулах зардал нь магадгүй хоёр зуун мянган доллараас хэтрэхгүй байж болох юм, гэвч хохирлын хариуцлагын хэмжээ нь хорин сая доллар, магадгүй зуун сая доллараас дээш байж болно. Энэ тохиолдолд мэргэжлийн хариуцлгын даатгал зайлшгүй шаардлагатай болдог.

Өөр нэг жишээ нь өнөөгийн барилгууд маш нарийн дизайнтай болсон. Барилга байгууламжийн дизайнаас харахад маш нарийн хийц дизайнтай барилгад архитектурын жижиг алдаа гарахад тухайн барилга эрсдэлд өртөх аюултай. Энэ тухайн архитекторын мөн мэргэжлийн хариуцлагын даатгалд хамаарч болно.

- Сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа, удахгүй болох форумд нь болон таны цаашдын ажилд амжилт хүсье.

- Баярлалаа, та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.

 

 

 

 

 

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.