Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

“Хөрөнгийн Зах Зээлийн Шинжилгээ” тэмцээний шилдгүүд тодорлоо

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 5 сарын 27
Сурталчилгаа

Хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох хүсэлтэй, ЛэндМН ХК-ийн хувьцааг худалдан авахаар сонирхож буй хөрөнгө оруулагчдад мэргэжлийн судалгаа шинжилгээнд тулгуурласан бодит мэдээлэл хүргэх, Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компаниудын дунд жишиг тогтоох болон мэргэжлийн судлаачдыг дэмжих зорилгоор компанийн зүгээс ЛэндМН ББСБ ХК-ийн ханшийн судалгааг хийх уралдааныг зохион байгуулж шилдэг оролцогчдоо шалгарууллаа.

Нийт 5 сая төгрөгийн шагналын сан бүхий тус уралдаанд залуу судлаачид, оюутан залуус, салбарын мэргэжилтнүүд, хөрөнгийн зах зээлийг сонирхогч хүн бүхэн нээлттэй оролцож 134 оролцогч материалаа ирүүлсэн байна.

Ирүүлсэн судалгааны материалуудаас хамгийн өндөр оноо авч сүүлийн шатанд шалгарсан шилдэг 6 оролцогчийн судалгааны материалыг хэлэлцүүлэх сүүлийн шатны шалгаруулалт өнгөрөгч амралтын өдөр Блю Скай Зочид буудалд зохион байгуулагдаж судалгааны материалыг хэд хэдэн шалгуур үзүүлэлтээр үнэлж байр эзлүүллээ.

Сүүлийн шатны оролцогчдын судалгааны материалыг Монголын хөрөнгийн зах зээлийн экспертүүд шүүж санхүүгийн шинжилгээ, хувьцааны үнэлгээ, компанийн танилцуулга, илтгэл тавьсан байдал, асуулт хариулт зэрэг хэд хэдэн үзүүлэлтээр шилдгүүдийг шалгарууллаа.

 

Шүүгчдийн бүрэлдэхүүн:

  • Н.Цэвэгмид (Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал)
  • Д.Баярсайхан, CFA Charterholder (МСШН-ийн ТУЗ-ийн гишүүн)
  • Ё.Рэнцэндорж, CFA Charterholder (Хорайзон Партнерс ХХК-ийн үүсгэн байгуулагч)

Шалгарсан оролцогчид:

1-р байр: NUM ACE баг - Ж.Эрдэнэ, Б.Дүүрэнбаяр (МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутан)

 

2-р байр: ORACLES баг Б.Алтангэрэл, О.Намхай (МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутан)

2-р байр: Г.Ариунболд (МХБ-ийн арилжаанд оролцогч)

3-р байр: AMIGOS баг - А.Наранцэцэг, Г.Алтанхуяг (ШУТИС-ийн БУХС-ийн оюутан)

3-р байр: Б.Болорцэрэн (Санхүүгийн шинжээч)

3-р байр: А.Индра (Дата аналист)

Уралдааны шилдгээр шалгарсан бүтээлийг тун удахгүй www.lend.mn вэб дээр байршуулах болно.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.