Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Замын түгжрэл жолооч танд хэрхэн нөлөөлдөг вэ?

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 5 сарын 27
Сурталчилгаа
Зураг зураг

Урбан сити гэж нэрлэгдэх болсон Улаанбаатар хотын идэвхтэй замын хөдөлгөөнд оролцдог жолооч нараас авсан судалгаагаар тэдний 79.2 хувь нь зорьсон ажлынхаа дөнгөж 30 гаруй хувийг л амжуулдаг гэсэн дүгнэлт гарсан байдаг.

Уг судалгааны зөвхөн энэ дүгнэлт нь их хотын түгжрэл хувь хүний болон нийгмийн бүтээмжид сөргөөр нөлөөлж буйг тодорхой харуулж байна. Бүүр задлаад энгийн тооцоолол хийгээд үзье. Цаг хугацааны хувьд та өдөрт дунджаар нэг цаг түгжирч зогсдог гэвэл жилд 45 өдрийг зөвхөн түгжрэлд үрдэг гэсэн тооцоо гарна. Харин эдийн засгийн нөлөө талаас нь харвал дундаж суудлын автомашин /хөдөлгүүрийн багтаамжийг 1600сс-р тооцов/ нэг цаг түгжирч зогсоход 0.8 литр бензин зарцуулдаг.

Нэг литр АИ-92 бензинийг 1850 төгрөгөөр бодоход цаг түгжирч зогсож буй жолооч та 1480 төгрөгийг үргүй зарцуулж байна гэсэн үг. Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд оролцож буй машинуудаас дугаарын хязгаарлалт болон хөдөлгөөнд оролцдоггүй автомашиныг хасаад 250 мянга нь тогтмол хөдөлгөөнд оролцдог гэж үзвэл өдөрт 370 000 000 сая төгрөг үр ашиггүй зам дээр урсаж байгаа тооцооллыг хийх боломжтой. Үүн дээр нэмээд стресс, бухимдал, харилцааны доголдлын хохирогч болох гэх мэт сэтгэл зүйн зардал нэмэгдэнэ.

Тэгвэл жолооч таны багахан ч гэсэн цагийг хэмнэж түгжрэлээс үүсэх хувь хүний сэтгэл зүйн хохирол, нийгмийн бүтээмж, эдийн засгийн зардлыг буруулахад өөрийн хувь нэмрээ оруулж, дижитал шилжилтийн эрин зууны иргэдийн амьдралын хэв маягт тохирсон шийдлийг санал болгох зорилгоор ХААН ДААТГАЛ компани ДИЖИТАЛ ДААТГАЛЫН үйлчилгээг зах зээлд танилцуулаад байна.

 

Нэг үгээр жолооч та даатгалын компани уруу ирэх гэж түгжрэлд стрессдэн, эдийн засгаараа хохирох шаардлагагүйгээр өөрийн ухаалаг утас болон дижитал төхөөрөмжөөр дамжуулан даатгал болон нөхөн төлбөрийн үйлчилгээг авах боломжийг ХААН ДААТГАЛ компани салбартаа анх удаа нэвтрүүлж чаджээ..

Амьдралд тохиох тааварлашгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалахаар шийдсэн даатгуулагч та ДИЖИТАЛ ДААТГАЛЫН үйлчилгээг авахын тулд заавал тусгайлан аппликейшн татаж өөрийн утасны зайгаа дүүргэх шаардлагагүй. ХААН ДААТГАЛ хүн бүрийн утсан дээр байдаг аппликейшн болох Фейсбүүк мессенжер болон банк санхүүгийн салбарт цоо шинэ бизнес моделийг нэвтрүүлж чадсан LendMN аппликейшнээр дамжуулан даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг танд хүргэж байна.

Даатгуулагч та ухаалаг утас, дижитал төхөөрөмжтэй л бол 24 цагийн хэзээ боломжтой үедээ, хаа байгаа газраасаа даатгалаа хийлгэх, ослын материалаа илгээх боломжийг зөвхөн ХААН ДААТГАЛ танд олгож байгаа билээ.  

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.