Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баттулга, Ч.Ганбат нарын төмөр замын авлигын хэрэг АНУ-д сөхөгджээ

ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
2019 оны 5 сарын 16
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
Зураг зураг
https://www.ft.com/content/56c58998-2bd6-11e6-a18d-a96ab29e3c95

Төмөр замын авлигын хэрэгт татагдсан гурван хүний нэг Х.Баттулга Ерөнхийлөгч болсноор хэрэг нь дарагдаж эхэлсэн...

АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй, “ПроПаблика” хараат бус сэтгүүл зүйн агентлагаас Америкийн Маккензи зөвлөх фирм болон Монголын төмөр замын төсөлтэй холбоотой авлигын хэргийн талаар томоохон материал нийтэлжээ. Хэргийг эрэн сурвалжилсан сэтгүүлч Иан Макдугалл 2010 оноос хойш 10 орчим жилийн турш олон зуун материал, тэр дундаа төмөр замын хэргээр Интерполоор эрэн сурвалжлагдсан, тухайн үеийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд асан Х.Баттулгын зөвлөх Ч.Ганбатын мэдүүлгүүдийг ашигласнаа дурдсан байна. Тус нийтлэл 2019 оны 5-р сарын 14-ний өдөр нийтлэгджээ.

Тус нийтлэлийн онцлох санаа, баримтуудыг хүргэж байна.

  • 2010 он. Түүхий эдийн үнийн өсөлтийг ашиглаж, Монгол Улс уул уурхайгаасаа ахиу орлого олж, дэд бүтцээ хөгжүүлэхээр шийдсэн. Улмаар төмөр замын томоохон төсөл хэрэгжүүлэхээр болсноо зарлаж, олон улсын анхаарал Монгол руу чиглэв.
     
  • Энэ үед дэлхийд нэртэй зөвлөх үйлчилгээний фирм болох Маккензигийн Азийг хариуцсан захирал Жимми Хэкстер Монголд ирж, Монголын Засгийн газартай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан.
     
  • Тухайн үед төмөр замын төслийг Зам тээвэр барилга хот байгуулалтын асан Х.Баттулга хариуцаж байсан бөгөөд сайдын зөвлөхөөр Ч.Ганбат гэгч 35 настай залуу ажиллаж байв. Ч.Ганбат Маккензи-гийн Жимми Хэкстер захиралтай хурдан танилцаж, хэл амаа ололцсон бөгөөд эхний ээлжинд 4 сая ам.доллараар Feasibility study буюу төмөр замын ТЭЗҮ-г хийлгэхээр тохирсон.
     
  • Ч.Ганбат Монголын Засгийн газрыг төлөөлж Маккензитай гэрээ байгуулсан атлаа өөрийн “Либерти партнерс” компанийг төслийн зөвлөх компаниар оруулсан байв. Өөрөөр хэлвэл Маккензигийн авах зөвлөх үйлчилгээний тодорхой хэсгийг Либерти партнерс гүйцэтгэнэ. Дээр нь тендер, сонгон шалгаруулалт гэж явуулаагүй. Ашиг сонирхлын ийм том зөрчил байгааг мэдэж байсан ч Маккензи энэ талаар нарийвчлан судлалгүйгээр ажлыг эхлүүлсэн байдаг.
     
  • Дээр нь анхны ярилцсан 4 сая ам.долларын дүн тун удалгүй 5.6 сая ам.доллар болж нэмэгдсэн байсан. Энэ талаар Ч.Ганбат мэдүүлэг өгөхдөө “Төмөр замын дагуух хөрсний судалгаа хийлгэх хэрэгтэй болсон” гэж тайлбарлаж байжээ.
     
  • Маккензигийн гаргасан ТЭЗҮ судалгааг ашигласан Монголын Засгийн газар 1.5 тэрбум ам.доллар босгосон гэж ярьдаг ч энэ мөнгө улстөрчдийн буруу гараар орж, эсвэл авлигын замаар алга болсон.
     
  • 2015 он гэхэд Монгол Улс төмөр зам ч үгүй, төмөр замын мөнгө ч үгүй болж, прокурорын газраас нь Х.Баттулга, Ч.Ганбат нарын гурван хүнд эрүүгийн хэрэг үүсгээд байв.
     
  • Бүр 2010 оны эхээр АНУ-ын Төрийн департаментаас “Монгол Улсад төрийн авлигын түвшин өндөр тул Монголын Засгийн газартай холбоотой аливаа төсөлд оролцох бол маш нарийн хяналт шалгалт хийж, өндөр анхаарал болгоомжтой хандах шаардлагатай” гэдэг сануулгыг өгч байсан ч Маккензи-гийн тухайн үеийн удирдлагууд улсынхаа энэ анхааруулгыг тоож үзээгүй. Мөн АНУ-ын авлигын эсрэг хууль, тогтоомжуудыг мөрдөж ажиллаагүй зэрэг шалтгаанаар өөрийн улсын хуульчдаас багагүй шүүмжлэл авсан байдаг.
     
  • Ч.Ганбатын  “Эхний ээлжинд 4 сая ам.доллараар энэ төсөлд орчих. Цаашаа төмөр зам баригдахаар та нарыг бүр том ажилд оруулна” гэж амласан амлалт Маккензи-г ийм нөхцөл байдал руу оруулсан байх магадлалтай.
     
  • Маккензи энэ хэргээс ихээхэн сургамж авч, дотоод хяналт шалгалтаа сайжруулсан гэж мэдээлдэг. Гэвч авлигын хэрэгт татагдсан гурван хүний нэг болох Х.Баттулга 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаар энэ хэрэг дарагдах, замхрах нөхцөл байдал үүссэн. Мөн Х.Баттулга нь Ерөнхийлөгч болсноосоо хойш прокурор, шүүгчдийг шууд огцруулж болдог хуулийн өөрчлөлт оруулж, өөрийнх нь авилгын хэрэг дээр ажиллаж байсан прокурорууд болон Авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг сольсон байдаг.
     
  • Маккензи компанийн тухайн үеийн төсөл хариуцсан зөвлөх Хэкстертэй энэ асуудлаар холбогдож тодруулга авахыг хүссэн боловч мэйл, утасны аль алинд хариу өгөөгүй болно.
     
  • Монголын төмөр замын төсөл тойрсон авлигын хэрэг одоо ч эцэслэгдээгүй хэвээр байна. Энэ төсөлд зарцуулсан олон сая ам.доллараас одоо нэг ч цент байхгүй. Харин говийн уудам талд олон зуун метр үргэлжлэх шороон далан л үлдсэн байна. Энэ мөнгөний тодорхой хэсэг нь Маккензи руу орсон билээ.

Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.