Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнгөрсѳн долоо хоногт Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км автозамын бүтээн байгуулалт дээр очиж, түр замын усалгаа, арчилгааг байнга хийж, иргэд олон нийтийн аюулгүй байдлыг хангаж ажиллахтай холбоотой асуудлыг шийдсэн. Харин өнөөдөр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг газар дээр нь үзэж танилцлаа.
Энэхүү автозамын бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сарын 15-наас эхлүүлж, арваннэгдүгээр сарын 30-нд хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.
Хотын дарга эл бүтээн байгуулалтыг гардан гүйцэтгэж буй компанийнхантай уулзаж, ажлыг стандартын дагуу чанартай, товлосон хугацаандаа багтааж шуурхай хийж гүйцэтгэхийг даалгажээ.