2021/06/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.96₮
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
00:00
S31
01:00
S29
02:00
S29
03:00
S26
04:00
S26
05:00
S26
06:00
S26
07:00
S26
08:00
S26
09:00
S26
10:00
S26
11:00
S26
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/07 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Налайхын түр замыг усалж байна

ikon.mn
2019 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг

Налайх - Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын ажил үргэлжилж байна.

Замын ажилтай холбогдуулан бүх жин нь 3.5 тонноос доош ачааны машин, 8-аас доош хүний суудалтай тээврийн хэрэгсэл зорчих боломжтой түр зам гаргаж, тээврийн хэрэгслийн холбогдох тэмдгүүдийг байршуулаад байгаа юм.

Тус замаар зорчих хурдны дээд хязгаар нь 30 км/цаг. Хурд хэтрүүлбэл хайрга чулуу үсрэх, харагдах орчин хязгаарлагдах, хөвөө далангүй учир замаас гарах эрсдэлүүд байгааг анхаарууштай. 

Түр замаас гадна иргэд хажуу шороон замаар дур мэдэн зорчиж байгаа нь харагдах орчинг хязгаарлан, тоосжилтыг нэмэгдүүлж байгаа учир усалгааг хийж байна.

Замын тоосжилт өндөр, харагдах орчин хязгаарлагдмал, осол аваар гарах магадлалтай тул зорчигчид хурдны хязгаарын тэмдэгээ баримтлан, аюулгүй байдлаа ханган, хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна гэж Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

x