Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

ТБХ: Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томилохыг дэмжлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг ажлаас нь чөлөөлсөнтэй холбоотойгоор шинэ даргыг томилох асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар Үндэсний аудитын газрын даргад Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан Д.Занданбатыг нэр дэвшүүлсэн билээ. 

УИХ дахь МАН-ын бүлгээс Д.Занданбатыг Ерөнхий аудитороор томилохыг дэмжсэн бол өнөөдрийн Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 92.3 хувь нь дэмжлээ.