Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: АМГТГ-аас шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийнэ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 5 сарын 3
iKon.MN

СТӨ-нд

09:00 цагаас “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-т зориулсан “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форум болно.

ХЗҮХ-д

09:00 цагаас Оюуны өмчийн багц хуулийн төслийн хэлэлцүүлэг болно.

Корпорейт зочид буудалд

09:00 цагаас “Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчдийн зөвлөгөөн” болно.

Үндэсний хөгжлийн газарт

09:00 цагаас “Монголын хөгжлийн философи” зөвлөлдөх уулзалт болно.

Герман-Монголын МСҮТ-д

10:00 цагаас Монголын шилдэг таван залуу гагнуурчин ур чадвараараа өрсөлдөнө.

АМГТГ-ын I байранд

10:00 цагаас тус газраас шатахууны үнийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.

Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газарт

10:30 цагаас Монголын морин спорт, уяачдын холбооноос энэ сарын 12-нд болох "Дүнжингарав" уралдааны талаар мэдээлнэ.

Үндэсний номын санд

11:00 цагаас "Үндэсний бичиг үсгийн баяр”-ын нээлт болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагаас Охидын түүх, "Босоо Хөх Монгол" ТББ-аас "Охидын хүчирхийлэлд цэг тавъя" сэдвээр мэдээлэл хийнэ.

СЕХ-нд

11:30 цагаас Хэнтийн нөхөн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн улс төрийн намуудад батламж гардуулна.