Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Дотуур байрнаасаа гараад сураггүй алга болсон 11 настай охиныг эсэн мэнд олжээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:29 2019/05/02

Хөвсгөл аймгийн Рашаант сумын сургуулийн дотуур байрнаас гараад алга болсон 11 настай охиныг эрлийн баг өнөөдөр 16:40 цагт эсэн мэнд олсон байна. "Төөрсөн байж болзошгүй. Эсэн мэнд олсон. Одоогоор цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэж ОБЕГ-аас мэдээллээ.

10:40 2019/05/02

Бага насны охин алга болсон тухай ОБЕГ-ын хоногийн мэдээнд бүртгэгдсэн байна.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багт тус сумын харьяат иргэн Б-гийн охин Х /11 настай, эмэгтэй/ Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрнаас 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 19:00 цагийн орчимд гараад сураггүй болжээ.

Рашаант сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан орон нутгийн 80 иргэн явганаар 4 дүгээр сарын 30-ны өдрийн 21:00 цагаас эхлэн 5 дугаар сарын 1-ний өдрийн 21:00 цагийн хооронд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч олоогүй байна.

Үргэлжлүүлэн аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтай, аймгийн Цагдаагийн газрын 7 алба хаагч, 1 автомашинтай 5 дугаар сарын 2-ны 00:16 цагт Рашаант сумын чиглэлд явж 03:40 цагт очиж эрлээ эхлүүлжээ.

Эх сурвалж: ОБЕГ