Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Богд ууланд гарсан түймрийг цурманд орууллаа

С.Бадрал, iKon.mn
2019 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн фэйсбүүк хуудсаас авав.
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:52 2019/04/18

Мэдээлэл шуурхай удирдлагын төвд өнөөдөр 15:17 цагт Богд уулын Хийморийн овоо орчимд гал гарч байна гэсэн дуудлага ирсэн.

Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 14, 18 дүгээр анги болон нийслэлийн Аврах анги-105-ын нийт 30 гаруй алба хаагч, 8 техник хэрэгсэлтэйгээр түймрийн голомтод ажиллаж байна.

Одоогийн байдлаар түймрийг цурманд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

16:51 2019/04/18

Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хайлааст дахь хяналтын камераар тухайн галыг илрүүлэн хянаж, Нийслэлийн онцгой байдлын газрыг мэдээллээр ханган, хамтран ажиллаж байгааг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

16:28 2019/04/18

Богд ууланд дахин түймэр гарлаа

Хан-Уул дүүрэг Богд хан ууланд өнөөдөр түймэр гарсан байна.

Энэ талаар Нийслэлийн онцгой байдлаас "Богд уулын оройд гарсан түймрийг унтраахаар онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна" гэсэн мэдээллийг 16:28 цагт өглөө.

Өнгөрсөн Бямба гарагт Богд ууланд түймэр гарч таван га талбай өртсөн юм.

Хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх,  гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.